Залруулга
Манай мэдээллийн сайтад 2016 оны 12 сарын 16-ны өдөр “Гүүд Прайс” Маркет хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдаж байна гэх гарчигтай ташаа мэдээлэл тавигдаж тус компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар үндэслэлгүй мэдээлэл иргэд, олон нийтэд цацагдаж “Гүүд Прайс” Маркет-ийн ажил хэргийн болоод бүтээгдэхүүн үйлчилгээний нэр хүндэд халдсандаа гүнээ харамсаж байна.
Манай ажилтан тус мэдээг оруулахдаа албан ёсны эх сурвалжаас тодруулаагүй, мэдээ нь бодит байдалтай нийцэхгүй, илт ташаа байсныг хүлээн зөвшөөрч, үүгээр залруулга хийж байна.
Ташаа мэдээлэлтэй холбоотойгоор “Гүүд Прайс” Маркет-ийн удирдлага, хамт олноос хүлцэл өчиж, цаашдын ажилд нь амжилт хүсье!!!
URL: