ОХУ-д ажилладаг Умард Солонгосын 5 иргэн чингэлэг дотор угаартаж нас баржээ
Умард Солонгосын 5 ажилчин ОХУ-ын өмнөд хэсгийн Уфа хотын барилгын талбай дахь тээврийн чингэлэгээс нас барсан байдалтай олдсон гэж албаны хүн мэдэгдлээ.
Оросын онц байдлын яамны албаны хүн Ёнхап агентлагт утсаар мэдээлэл өгөхдөө, “лхагва гарагт Москва хотоос зүүн тийш 1360 км-т орших Уфа хотын тээврийн чингэлэг дотроос Умард Солонгосын 5 иргэний цогцсыг олсон” гэжээ. Оросын мэдээллийн агентлаг энэ талаар мэдээлэхдээ, “Эдгээр Умард Солонгосчуудын амьдардаг байсан чингэлгийн халаалтын систем эвдэрсэн тул нүүрс түлж дулаацах гэж байгаад хорт хийнд угаартаж нас барсан. Тэд бүгд Оросын барилгын “Сальвия” фирмд ажилладаг байсан” гэлээ.
ОХУ-ын барилга, мод бэлтгэх, ХАА болон загасчлах зэргийн салбаруудад 35000-37000 Умард Солонгос иргэн ажилладаг гэсэн тоо бий. Энэ хүмүүс олсон мөнгө орлогынхоо дийлэнх хувийг улсдаа илгээдэг юм.
URL: