Цахилгааны хязгаарлалт хэд хоног үргэлжлэх нь тодорхойгүй байна

Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн зарим хороодод өнгөрсөн пүрэв гарагаас эхлэн хэсэгчлэн цахилгаан тасалжээ.

Учир нь “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” компанийн 110 квт хүчдэлийн шугамд хамгаалалтын хэлхээ холбохоор цахилгааныг 2-3 цаг хязгаарласан байна. Энэ үеэр Баянзүрх дүүргийн I, IV хорооны байрууд, Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянга болон Баянзүрхийн Дарь-Эх орчмын гэр хороолол, Хан-Уул дүүргийн Яармаг дахь ХААН банкны салбар болон Сонгинохайрханы XVI, XVII хороо, “Ирээдүй” цогцолбор, 80 дугаар сургуулийн цахилгаан тасарсан байна. Цахилгааны хязгаарлалт хэд хоног үргэлжлэх нь хараахан тодорхойгүй байгаа юм.

Д.Сүх


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих