МАН ” Эх оронч нам” болж чадах уу?
Өчигдөр “Эх орончдын өдөр” тохиож МАН-ын дарга, гишүүд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн. Энэ үеэрМАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Намууд нь зөв бодлоготой, улс төрчид нь зөв сэтгэлтэй, сахилга хариуцлагатай, ёс зүйтэй, иргэд олон түмэн нь ирээдүйдээ итгэлтэй өөдрөг байж Монгол сайхан эх орныхоо төлөө хамтдаа зүтгэе хэмээв.
Тэртээ 1921 онд жанжин Д.Сүхбаатар тэргүүтэй хувьсгалчид МАН-ыг байгуулж байсан түүхтэй. Хувьсгалын улаан галыг маналзуулж, эрч хүчтэй, зоригтойгоор шударга байдлын түүчээ болж жинхэнэ эх орончид байсан билээ.
Гэтэл одоогийн МАН шууд утгаараа “эх оронч” байж чадаж байна уу? Төрийн эрх баригч “эх оронч”-оос иргэд олон зүйлийг харж, хүлээж буй. Тухайлбал авлига, тэгш бус байдал, том төслүүдээ хөдөлгөх, монгол хүн эх орондоо эзэн байх тухай Ерөнхий сайдын гал цогтой үгс хэрхэн биелэгдэхийг харж сууна.
Түүнчлэн оффшорчид болон авлигачидтай тэмцэх, Эрдэнэт үйлдвэрийн асуудалтай холбоотой жараахайнууд бус жинхэнэ акулыг нь олж хариуцлага тооцох гэх мэтээр түүнээсхарж хүлээх зүйл олон байна. Монгол улсын талд ашиггүй гэх Оюутолгой, Таван толгой, “Эрдэнэс Монгол”-ын хувьцаагбодлого, хуулийн дагуу арилжаалах хэрэгтэй. Ард түмэн стратегийн ордоосоо хувь эзэмшиж, үгүй ядхад хуулийн дагуу Хөрөнгийн бирж дээр гаргасан хувьцаанаас худалдаж авах эрхтэй болно.
Мөн төрийн өмчийн мэдэлд буй дарга нарын бизнесийн талбар, төрийн хүмүүсийн шахааны хүмүүсээр дүүрсэн олон компанийн нээлттэй хувьцааг гаргаж ирвэл их том ажил болно. Тэр цагт ард түмэн үлгэрт, амлалтад итгэх болно.
Үүнтэй зэрэгцээд агаарын бохирдлыг 2020 он гэхэд 50 хувь бууруулах,Газрын тос боловсруулах үйлдвэр, Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, хог боловсруулах үйлдвэр барих, сургууль, цэцэрлэгээр бүрэн хангах, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх, уул уурхай шүтсэн, бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд унахад дагаж савладаг эдийн засгаа хос болгохын тулд хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараа хөгжүүлэх, зэрэг багтана.
Мөн ойрын хугацаанд баруун таван аймгийг хатуу хучилттай замаар бүрэн холбох, Тавантолгой-Гашуунсухайт болон бусад чиглэлийн төмөр замыг барих, агаарын тээврийн салбарыг либералчилж өрсөлдөөн бий болгож чадвал жинхэнэ утгаараа төрийн эрх баригч нам жинхэнэ “эх оронч” гэж нэрлэгдэнэ.
Г.Хулан
Bataar.mn
URL: