Мал хулгайлсан сэжигтнүүд хүн буудаагүй нь тогтоогджээ

Төв аймгийн Батсүмбэр сум дахь “Цагаан далай” ШТС-ын эздэд халдаж, мөнгө дээрэмдсэн этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилсээр байна. Уг хэрэгт сэжиглэн дөрвөн залууг саатуулан шалгасан ч хүн амины болон дээрмийн гэмт хэрэгт холбогдолгүй нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон гэнэ. Зарим мэдээллийн хэрэгслээр дээрх дөрвөн залуугийн

нэг нь ШТС-д халдсан гэмт үйлдлээ хүлээсэн гэж байсан ч ташаарсан гэдгийг Төв аймгийн Цагдаагийн газрын эх сурвалж баталлаа.

Харин дээрх дөрвөн залуу малын хулгайн хэд хэдэн хэрэгт холбоотой нь тогтоогдож, мөрдөн байцаалтын явцад Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар явж удаа дараа адуу, үхэр хулгайлж байснаа хүлээгээд байгаа аж.

Б.Тулга


URL:

Сэтгэгдэл бичих