Хүйтний улмаас Европт олон хүн амиа алджээ

Хүйтэн_b (1)Сибирийн хүйтэн агаар Европыг чиглэн ирснээс болж, зарим улс хүндхэн байдалтай нүүр тулаад байна.

Европт нүүрлээд буй хүйтнээс болж, 30 гаруй хүн амиа алдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Хүйтний улмаас Польш улс хүндхэн байдалтай нүүр тулаад буй бөгөөд амиа алдагсдын 21 нь тус улсын иргэн гэнэ.

Мөн тус улсад цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарагдмал байгаа учир зарим нислэгийн компаниуд нислэгээ цуцалжээ.

Эрх баригчид төмөр зам, сургуулиудыг хаах шийдвэр гаргасан байна.

Польшоос гадна Францад хоёр, Серби хоёр, Итали хоёр, Словени хоёр, Нидерланд нэг Их Британи нэг хүн тус тус хүйтний улмаас амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих