Эрдэнэс Тавантолгой ирэх жилээс ногдол ашиг хуваарилах боломжтой

15199545105a98aa4e33acdМонголчууд Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэтийнхээ хувьцаа эзэмшигчид билээ. Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11 нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хүн бүрт эзэмшүүлэхээр болсон юм.

Хувьцаа эзэмшинэ гэдэг ногдол ашиг хүртэнэ гэсэн үг. Гэвч одоо болтол хувьцааны өгөөжөө монголчууд хүртэж амжаагүй л явна.  Гэхдээ сайн мэдээ байна.

Эрдэнэс Тавантолгой компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, тус компанийн баланс дээрх 1072 хувьцаа эзэмшигчдийг бүртгэхээр болжээ.  Нэг ёсондоо хувьцаа эзэмшигчдийг бүртгэснээр өмч, өмчлөгч хоёр  баталгаатай болж байгаа хэрэг.  Ингэснээр  хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэхэд бэлдэж буй аж.

Эрдэнэс Тавантолгой  өнгөрсөн онд 438 тэрбумын ашигтай ажиллажээ. Тус компани Чалкогийн өрийг бүрэн барагдуулж дууссан. Харин Хөгжлийн банкинд төлөх 50 сая ам.долларын өр үлдсэнийг ойрын хэдэн сард төлж барагдуулах боломжтой байгаа аж.

Иргэд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаагаа баталгаажуулахын тулд брокер дилерийн компанид хандаж, төвлөрсөн хадгаламжийн данс нээлгэж хувьцаагаа өөрийн эзэмшлийн болгох ёстой.

Та 158989 дугаар руу өөрийн Регистрийн Дугаараа ЛАТИН үсгээр илгээж өөрийн брокер болон Эрдэнэс Тавантолгой ХК ийн хувьцаа эзэмшлийн талаарх мэдээлэл авах боломжтой. ажээ

 


URL:

Сэтгэгдэл бичих