Хүйтэн дайны сэтгэхүйгээ орхихыг хүсэв
3-р сарын 1-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин Бээжинд болсон ээлжит хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: БНХАУ-ын стратегийн зорилт бол ил тод юм. Хүйтэн дайны үеийн хоцрогдсон сэтгэхүйгээ орхихыг АНУ-аас хүсэж байна гэжээ.
Хуа Чүнь-Ин: Сүүлийн үед, АНУ-ын арми ”Хятадын заналхийлэл” гэгчийг дурдсаар байна. АНУ цэрэг армийн хувьд дэлхийн хамгийн хүчирхэг орны хувиар, цэргийн зардал нь дэлхийд тэргүүлж, 2-7-рт орж байгаа орнуудын нийт зардлаас ч илүү гарсан атлаа бусад орныг Америкт заналхийлж байна гэдэгт би их гайхдаг. Саяхан Америкийн Төрийн Департаментын албан тушаалтан Азийн бүсэд F-35 сөнөөгч онгоц болон бусад дэвшилтэт зэвсэг борлуулна гэдгээ мэдэгдэж байсан юм. АНУ “Хятадын заналхийлэл” хэмээх цуурхал тарааж буйн цаад санаа нь юу вэ гэдэгт эргэлзээ төрүүлж байна гэжээ.
Н.Пүрэвжав ХУОР
URL: