Утаагүй түлш ирэхгүй байгаагаас иргэд хөлдөх шахаж байна

Баянгол дүүргийн XXIII хорооны нэг өдрийн ажлыг сурвалжлахаар өнгөрсөн баасан гаригт очлоо. Өглөөний 09.00 цагийн үед очиход хорооны дарга болон нийгмийн ажилтнууд нь ажлаа хэдийнэ эхэлчихсэн байв.

Тэдний ажлын цаг 8.00-17.00 цаг хүртэл үргэлжилдэг. Зохион байгуулагч, иргэний бүртгэлийн, нийгмийн халамжийн ажилтан, цагдаагийн байцаагч, хорооны Засаг дарга, найман хэсгийн ахлагч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг тус хороо одоогоор хорооныхоо ахмадын чийрэгжилтийн танхимд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тус хорооны шинэ байр энэ долоо хоногт ашиглалтад орно гэнэ. Ингэснээр тухайн хороонд оршин суугчид бүх үйлчилгээгээ нэг дороос авах боломж нээгдэх юм байна.

2010 оны эцсээр нийслэлийн иргэдийн хурлын шийдвэрээр олон хүн амтай хороог салгаж, хуваах шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн XI хороог хувааж XXIII хороог шинээр байгуулжээ. Долоо хоногийн ажлын сүүлчийн єдєр болоод ч тэр үү єглөєгүүр хороогоор эргэлдэх иргэдийн тоо харьцангуй цєөхєн байв. Харин өдрийн 11.40 минутын үед хорооны тодорхойлт, шинээр бүртгэл хийлгэх, өрх тусгаарлаж бүртгүүлэх гээд иргэдийн хєл хєдєлгєєнд хорооны ажилчид бараг дарагдсан гэх үү дээ.

Хороогоор үйлчлүүлж байгаа иргэдийн ихэнх нь эмэгтэйчүүд байна лээ. Тэр дундаа иргэдийг хамгийн ихээр бухимдуулж, дуу шуу болгосон асуудал бол хорооны бүртгэл байв. Харьяа хороогоо зорьж ирсэн иргэдийн заримынх нь нэрс хорооны бүртгэлд байгаагүйгээс тэрүүхэндээ баахан асуудал үүсэв. Оршин суугчид нь “Яахаараа бүртгэлээс нэр хасчихдаг байна” хэмээн гомдоллоно. Харин хорооны ажилчид “Угаасаа таны нэр ус хорооны бүртгэлд байхгүй” гээд зэмлэнэ. Ийнхүү хорооны ажилчид, иргэдийн хоорондох маргаан үдийн цайны цаг болтол дууссангүй.

Эцэстээ хороонд бүртгэлгүй иргэд Улсын иргэний бүртгэл мэдээллийн төв явах “ажилтай” болсноор энэ ажил цааш нь үргэлжилнэ. Энэ үеэр хэсэг хүмүүс төрөөс хөнгөлөлттэй олгож байгаа гэрийн дулаалга авах тодорхойлт авахаар ирснээ хорооны ажилчидад хэлэв. Гэтэл XXIII хорооны ажилчид “Одоогоор манай хорооныхон хєнгөлєлтөд хамрагдаагүй” гэснээс болоод мєн л баахан шуугиан дэгдэх нь тэр. Иргэд ч баахан хэрүүл хийж, тэрүүхэндээ дээгүүр доогуур гүйлдэж, зарим нь хаашаа ч юм утасдаад байна лээ.

Одоогоор Баянгол дүүргийн XXIII хороонд 200 єрх бүртгэлтэй байдаг юм байна. Нийт оршин суугчдын багагүй хувийг нэн ядуу, ажил хєдөлмөр эрхэлдэггүй, хөгжлийн бэрхшээлтэй, cap бүр олгодог 21 мянган төгрөгөөр амьдрал ахуйгаа залгуулдаг гэх өрх толгойлсон эмэгтэйчүүд эзэлдэг гэж байсан. Тэгээд ч хорооны оршин суугчдын ихэнх нь 2000 оноос хойш хєдєє орон нутгаас шилжин ирэгсэд гэнэ. Нөгєөтэйгүүр шинэ хороо гэдэг утгаараа иргэний үнэмлэхийн хаяг, хашаа, байшин, газрын бичгийг сольсон гэх асуудал нэлээд үүсдэг гэж байлаа.

Мєн хүн амын бүртгэлийн ажил, төрөлт, нас баралт, шинэ гэр бүлийн бүртгэл гээд хийх ажлууд хорооны ажилтнуудын хувьд мунддаггүй аж. Харин тэд удахгүй энэ бүгдийг иргэн бүрт шинээр хүрэх “ухаалаг иргэний үнэмлэх” олгох үеэр цэгцлэхээр болоод байгаагаа оршин суугчдад ойлгуулж байсан. Ер нь энэ мэт хороог тойрон гороолох иргэдийн цуваа долоо хоногийн ажлын эхний өдрүүдэд их байдаг аж. Харин пүрэв, баасан гаригт ажил багатай байдаг гэнэ лээ. Тус хорооны хувьд дээрх ажлуудаас гадна оршин суугчдын ажилд орохыг хүсч өргөдөл, хорооны тодорхойлт, гомдлыг хүлээж авахаас гадна ажилгүй иргэдээ ажлын байраар хангах үүднээс 45 хоногийн сургалтад хамруулж эхэлжээ.

Энэ мэт сургалтад хамрагдагсдад мэргэжлийн үнэмлэх олгох ажлыг жил бүр зохион байгуулдаг гэж байсан. Хорооны хэсгийн ахлагчид нь єглөєгүүр айлуудаар явж бүртгэл хийдэг байна. Энэ бүхнээс илүүтэй хорооны иргэдийг хамгийн ихээр бухимдуулдаг зүйл нь өнөө л байнга шахам яригддаг хогны асуудал аж. Айл өрхүүд хогны мөнгөө хугацаанд нь хураалгадаг ч хог ачдаггүй гэх. Нөгєөтэйгүүр, утаагүй түлш нь тухайн хороонд ирэхгүй байгаагаас айлууд түлэх түлшгүйд хүрчээ. Аргаа барсан айлууд нүүрс түлэхээс ч эмээдэг болж. Учир нь нүүрс түлсэн айлуудад торгууль тавина гэсэн болохоор тэр.

Ингээд оршин суугчид утаагүй түлш ирэхийг хүлээсээр дүн өвлийн хүйтэнд гэртээ осгох шахам суугаагаа ам булаалдан хэлж байв. Тэр тусмаа өндєр настан, нялх хүүхэдтэй гээд хүүхнүүд нэлээдгүй хэл ам таталж харагдана лээ. Энэ мэт тухайн хороод өнжин, тэднийхний үйл ажиллагааг сурвалжлах зуур элдвийг шалгаав. Зарим иргэдийн хувьд Баянгол дүүргийн XXIII хорооны өрхийн эмнэлгийн эмч, сувилагчид, хорооны өрхийн эмнэлэгт сэтгэл хангалуун бус гэдгээ хэлнэ лээ. Хорооны эмнэлэг нь анхан шатны үйлчилгээ үзүүлэх тал дээр маш муу гэж байсан.

Үзүүлэхээр очсон иргэд, хєл хүндтэй эхчүүдтэй зүй бусаар харьцдаг хэмээн хөгшчүүл ярьж байсан юм. Тэр тусмаа хэвтэрт байгаа өвчтөнд хүрч үйлчлэх талдаа нэлээд муу үзүүлэлттэй юм билээ. Энэ мэт өглөөний 8.00-17.00 цагийн хооронд хороог тойрсон иргэдийн асуудал эцэслэн шийдэгдэхгүй байсаар ажлын цаг дуусав. Өнгөрсөн баасан гаригт ч биш. Ажлын аль ч өдөр хорооны нэг өдрийн ажил иймэрхүү янзтай өрнөдөг байх. Тэр дундаа тус хорооны Засаг дарга гэх сэнтийд заларсан С.Нацагдорж эрхэм л хамгийн завтай нь байж харагдсан.

Учир нь тэрбээр хийх ажилгүй хэрнээ хороотой холбоотой оршин суугчдын хэнийх нь ч асуудалд санаа тавьж байгаа юм алга. Дэмий л гэюүрч суудаг бололтой. Улаанбаатар хотын нэг хороо гэхэд иймэрхүү л түвшинд үйл ажиллагаа явуулж байна. Уг нь хотын ажил хорооноос эхэлдэг гэдэг дээ.

Н.АЛТАНЦЭЦЭГ niislel imes


URL:

Сэтгэгдэл бичих