БУЛГАН, ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЧИГЛЭЛД ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД
Булган аймгийн Булган, Рашаант, Гурванбулаг сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарсан байна. Үүнтэй холбогдуулан хоёрдугаар сарын 26-ны өдрөөс хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоож, голомтын бүсэд нэвтрэх, бүсээс гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Улаанбаатар-Хөвсгөл чиглэлд зорчих тохиолдолд тээвэрлэлт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд гурван постоор дамжиж өнгөрөхдөө ариутгал халваргүйтгэл хийлгэж нэвтэрч байгаа юм. Иймд Булган аймгийн дээрх сумдад зогсолт хийхгүй дамжин өнгөрөх тул иргэд, зорчигчид түлш болон бусад хэрэглээгээ зөв тооцоолж зорчихыг АТҮТ-өөс анхааруулж байна.
URL: