Сирид хэзээ гал зогсоохыг террористуудын үйлдлээс шийднэ гэв

gfntyОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков “Сирийн Зүүн Гута бүсэд хэзээ гал зогсоох нь террористуудын үйлдлээс хамаарна” гэжээ.

Дмитрий Песков “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн баталсан Сирид гал зогсоох тухай шийдвэрийг ОХУ үргэлжлэн хэрэгжүүлнэ. Гэвч, Сирийн Зүүн Гута бүсэд хэзээ гал зогсоох нь террористуудын халдлага хийх эсэх, Зүүн Гута бүсэд нээсэн хүмүүнлэгийн үйл ажиллагааг бусниулах эсэх, зэргээс шалтгаална” гэв.

2 сарын 26-нд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу “27-ноос эхлэн Зүүн Гута бүсэд өдөр бүр 5 цагийн хугацаатай гал зогсоох бөгөөд хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж, АНУ-ын хяналтад байгаа бүс нутагт гал зогсоох ажлыг хэрэгжүүлж, хүмүүнлэгийн зам суваг гаргахыг шаардаж байна. Бид Сирийн ард иргэд нутагтаа буцаж, хэвийн амьдрлаа эхлүүлэхэд нь туслана” гэж мэдэгдсэн.


URL:

Сэтгэгдэл бичих