АТГ-ын дарга нар найман ажилтнаа халлаа

“Хүн хэлмэгдүүлэхгүй, хуулийн дагуу ажиллана” хэмээн ам тангараг өгөөд байсан АТГ-ын дарга Н.Ганболд, дэд дарга Б.Хурц нар ажилтнаа толгой дараалан халж эхэллээ.

Одоогоор халсан ажилтны тоо Тамгын газрын дарга байсан Г.Бадарчаас эхлээд Гомдол, мэдээлэл хүлээн авах тасгийн ажилчид гээд нийтдээ наймд хүрчээ. Цаашид мөрдөгчдийн тэн хагасыг ч халж магадгүй байгаа гэнэ.

AТГ-ын бүтцэд өөрчлөлт оруулахаар бол УИХ-д 45 хоногийн өмнө мэдэгдэх хуулийн заалттай. Гэтэл энэ заалтыг шинэ удирдлагууд үл ойшоон таалагдаагүй нэгнээ халж буй гэнэ. Нөгөө талаас АТГ-т сонгон шалгаруулалтаар ажилд авах ёстой гэсэн журам хэрэгжихгүй байгаа аж.

Н.Ганболд, Б.Хурц нар 10 гаруй хүнийг АТГ-т ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр ажилд авчээ. Тэдний халаа, сэлгээ хэдий хүртэл хугацаанд үргэлжлэх нь, тодорхойгүй байна. Эх сурвалжийн мэдээллээр бол АТГ-ынхныг бүхэлд нь өөрчилж магадгүй байгаа гэнэ.

Д.Болор


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих