Шатахууны хомсдолд орохгүй
Сүүлийн үед А92 автобинзений үнэ 30 төгрөгөөр нэмэгдсэнтэй холбогдуулан шатахууны хомсдолд орж магадгүй гэсэн мэдээлэл гадуур байна.
Түүнчлэн жолооч нар шатахуун түгээх газраас 40-50 литрээр нөөцөлж авч байгаа аж.
Энэ талаар Газрын тосны газрын Хангамж зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Х.Наранхүү шатахууны үнийн талаар тодрууллаа.
Тэрбээр энэ сард шатахууны гадаад үнэ 1280 ам.доллар байгаа. Энэ байдал он дуустал өөрчлөгдөхгүй. Тодруулж хэлбэл, шатахууны үнэ нэмэгдэхгүй, хомсдолд орохгүй. Гэхдээ шатахууны үнэд нөлөөлөх хүчин зүйл бий. Энэ нь валютын ханшийн өөрчлөлт байгаа. Түүнээс өөрөөр нөлөөлөх зүйл байхгүй гэдгийг хэллээ.
URL: