Хийн хоолойг Монголоор дамжуулахыг хүсэв

Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн баасан гаригт “Нийслэлийн нутгийн зөвлөл” ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тэд Улаанбаатарыг утаагүй болгох арга бол хийн хэрэглээг хэвшүүлэх явдал гэж үзжээ. Оросоос Хятад руу татах хийн хоолойт Монголоор дамжуулахыг дэмжсэн нийслэлийн иргэдийн саналыг цуглуулснаа тэд Ерөнхий сайдад гардуулсан юм.

10 мянга гаруй иргэний санал хүсэлтийг агуулсан энэ захидлыг ОХУ, БНХАУ-ын удирдлагуудад уламжилж өгөхийг тэд хүслээ. “Улаанбаатарын утаа, замын бөглөрөл, автомашины зогсоол зэрэг асуудлыг цогцоор нь шийдэх бодит гарцыг хайж, Улаанбаатараа брэнд хот болгохын төлөө ажиллаж байгаа нь залуучууд бидэнд урам өгч эдгээр асуудлыг ажил хэрэг болгохын төлөө хамтарч ажиллан, гар бие оролдохыг хүсч байна” гэж Нийслэлийн нутгийн зөвлөлийнхөн хэлжээ.

Эдгээр залуус Улаанбаатарын тулгамдсан асуудалд анхаарч, хамгийн гол нь 10 мянга гаруй хүний дэмжлэгийг баталгаажуулсан гарын үсэг цуглуулж бодит ажил хийж буйд талархаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газар Нийслэлийн агаарын бохирдлыг шийдэх богино, дунд, урт хугацааны хөтөлбөр гаргаж хэрэгжүүлж байгаа гэдгээ Засгийн газрын тэргүүн хэлээд энэ хүрээнд нийслэлийн оршйн суугчдын хийн түлшээр хангах нь хамгийн чухал. Лондон, Бээжин, Сөүл зэрэг дэлхийн томоохон хотод хийн түлш хэрэглэж утаанаас ангижирсан туршлага бий. Энэ асуудлыг дэмжиж төрд хүч, иргэдийн дуу хоолой нэмж байгааг нь сайшаалаа.

Д.Оюун


URL:

Сэтгэгдэл бичих