ХЯТАДАД “ВИННИ ПУХ”-ЫГ ДАХИН ХОРИГЛОВ

18078

Хятадын Коммунист нам намын дарга Ши Жиньпиний ерөнхийлөгч болох замыг засахаар намын дарга хоёр удаа таван жилийн бүрэн эрх хэрэгжүүлэх эрхтэй гэж заасан намын дүрэмд өөрчлөлт оруулах санал гаргасан билээ.

Хятадын твиттер гэгддэг Вейбо цахим сүлжээнд ХКН-ын дээрх саналын талаар халуун маргаан, мэтгэлцээн өрнөж буйтай холбоотойгоор зарим үг, хэлцүүдийг хориглосны дунд

Би санал нийлэхгүй байна.
цагаачлал
шилжин суурьшилт
нөхөн сонгууль
сонгуулийн хугацаа
намын дүрмийн өөрчлөлт
дүрмийн заалт
Өөрийгөө эзэн хаанд өргөмжлөх
Винни Пух
зэрэг үгс багтсан байна. Хүүхэлдэйн киноны баатар Винни Пухын нэрийг цахим сүлжээнд хориглосон нь цахим хэрэглэгчид Ши Жиньпинийг “Винни Пух”-тай байнга харьцуулдагтай холбоотой юм. Мао Зэдуны эрин дуусч, эдийн засгийн шинэчлэлийн бодлого хэрэгжүүлсэн Дэн Сяопиний эринээс хойш 1990-ээд оноос ХКН-ын дарга цаад тал нь 10 жилийн хугацаатай бүрэн эрх хэрэгжүүлэх уламжлал тогтсон юм.

2012 онд ХКН-ын даргаа томилогдсон Ши Жиньпин намын XIX хурал дээр “Хятад онцлогтой социализмын талаарх үзэл баримтлал”-ыг намын дүрэмд тусгаснаар нэр хүндээрээ БНХАУ-ыг үндэслэн байгуулагч Мао Зэдунтэй эн зэрэгцэж очсон.

Гэвч ажиглагчид ХКН-ын дүрэмд өөрчлөлт оруулах санал бол Ши Жиньпинь Хятадын ганцаар захирах гэсэн санаа гэж анхааруулж, хэрэв ийм зүйл болвол Хятадын хөгжил зуун жилээр ухарна хэмээж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC


URL:

Сэтгэгдэл бичих