Сонгуулийн бэлтгэл нийгмийн бухимдал давхцав

Парламент ирэх оныхоо төсвийг арванхоёрдугаар сарын 1-ны дотор батлах учиртай. Хуулийн хугацаанд баталж амжихгүй бол  тарах ёстой байсан.   Сонгуулийн жил, амлалт биелүүлэх гээд олон үйл явдлыг давхар шийдсэн төсөв урьд хожид байгаагүй данхагар  болсон юм. 2012 оны Төсвийн тухай хуулийн төслийн дөрөв, тавдугаар зүйлд төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөвт оруулах орлого, захиран зарцуулах эрх бүхий төсвийн хэмжээг тусгасан юм.

Хуулийн төслийн дөрөвдүгээр зүйлд 2012 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 4.630.707 сая, зарлага 4.865.904.2 сая байх аж. Мөн төсвийн ерөнхийлөн захирагч түүний харъяа төсөвт байгууллагуудын улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг заасан байна.

Уг заалтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар 20, УИХ-ын дарга 100, Ерөнхий сайд 830.837, Тэргүүн шадар сайд 10.814.2, Шадар сайд 7.664.6, Засгийн газрын хэрэг эрхлэх газар1.389.2, Гадаад харилцааны яам 17.946.6, Хууль зүй, дотоод хэргийн яам 9.916.5, БОАЖЯ 3.782.5, Батлан хамгаалах 19.795.9, БСШУЯ 9.128.6, НХХЯ 60.130.8, ХХААХҮЯ 65.989 , ЭМЯ 107.245.1, ЗТБХБ 59.158.4, Сангийн яам 3.734.987.2, ЭБЭХЯ-ны 115.4 сая төгрөг байхаар баталлаа.

Харин төсвийн ерөнхийлөн захирагч нарт дараах байдлаар төсвийг захиран зарцуулахыг гишүүд дэмжлээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга 6.120.1 сая, УИХ-ын дарга 17.569.2, Үндсэн хуулийн цэцийн дарга 546.6 сая, Дээд шүүхийн ерөнхий шүүгч 1.791, Ерөнхий прокурор 17.447.4,  Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга 1.313.3, Ерөнхий сайд 94.208.8, Тэргүүн шадар сайд 48.473.9, Шадар сайд 107.78.4, ЗГХЭГ-ын дарга 50.774.7, Гадаад харилцааны сайд 48.7, Сангийн сайд  1 их наяд 427.4, ХЗДХ-ийн сайд 256.228.9, БОАЖ-ын сайд 100, БХ-ын сайд 155.57, ЗТБХБ-ын сайд 765. 927.8, ЭБЭХ-ний сайд 234.523.9, НХХ-ийн сайд 670.834.3, ХХААХҮ-ийн сайд 239.187.4, ЭМ-ийн сайд 484.117.4 сая төгрөг гэх мэтчилэнгээр хуралд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм. Ийнхүү төсвөө хуулийн хугацаанд арайхийж баталсан улстөрийн намууд сонгуулийн ажилдаа ханцуй шамлан орлоо.

Тэдний хувьд сонгуулийн хуулиас илүүтэй намынхаа Бага хурал, ҮЗХ-ны хурлыг хийж зохион байгуулалт, сонгуулийн тактикаа боловсруулах байсан юм. МАН урьтан Бага хурлаа хийж ирэх сонгуульд ямар бүрэлдэхүүнтэй орох нь бараг тодорхой болов. Ямар боловч залуучууд, эмэгтэйчүүдээр хүч  сэлбэсэн. Үүний нэг жишээ нь нарийн бичгийн даргаар эмэгтэй гишүүдээс томилж, бага хурлын бүрэлдэхүүнд залуучуудыг түлхүү оруулсан юм.  Ажиглагчид МАН сонгуулийн ажлаа эхэлсэн гэж үзэж байгаа. Тэгвэл АН-ын ҮЗХ-ын хурал энэ долоо хоногт болно.

Тэд хуралдаа бэлтгээд Сонгуулийн хууль болон бусад хууль тогтоомжийн хэлэлцүүлэгт анхаарал хандуулах сөхөөгүй яваа. Мөн парламентад суудалтай ИЗН ирэх сард Их хурлаа хийхээр товоо зарлав. Мөн бусад намууд энэ намыг сонгож элсэх болсон тухай мэдээллээр  бусдад сэтгэл зүйн дайралт хийх гэж оролдож байна. Харин энэ их хурлаараа Ногоон намтай нэгдэж , гишүүдийг нь элсүүлэх аж. Улс төрийн хүрээнд сонгуулийн бэлтгэл ажил иймэрхүү эхэлж байна. Тэгвэл нийгэм бужигнасан хэвээр.  Эрдмийн уурхай болсон сургууль эзгүйрэх дээрээ тулаад байна.

Багш нар хугацаагүй ажил хаяхаа мэдэгдээд байна. Тэднийг дагалдан эрүүл мэнд, урлагийнхан ажил хаячих гээд байдаг. Сангийн сайд  ирэх жил төрийн болон төсвийн албан хаагчдын цалин нэмэх болсон гэдгээ хэчнээн учирлаад  тусыг эс олов. Бүсээ чангалж, тэвчсэн багш нар цааш тэвчих цаг хугацаа байхгүй гэж гүрийж байна. Мөн иргэдийн дунд эмгэнэлт түүх болсон 20 дугаар тогтоол давтагдаж мөнгөний ханш унана гэсэн айдас хуржээ. Үүний  цуурхалаар наймаачид юмны үнийг ихээр нэмж ашиг орлогоо нэмэгдүүлэв.

Үүний хариу болгож Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж мэдэгдэхдээ ийм цуурхалд автахгүй байж болно. 20 дугаар тогтоол давтагдахгүй гэдгийг баттай хэлье. Хэдийгээр төсөв данхайж, мөнгөний бодлогоо баталсан ч инфляци өсөлттэй байх нь ойлгомжтой гэсэн юм. Тэгэхээр нийгэмд эзэнгүй тэнүүчлэх цуурхалд итгэх хэрэггүй гэж ойлгож болох нь.

shuud


URL:

Сэтгэгдэл бичих