Шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

18064

Монгол орны нийт нутгаар 3 дугаар сарын 3-нийг хүртэл дулаарах төлөвтэй байна. Нийт газар нутгийн 50 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байгаа ба цасны дундаж зузаан 20 см байна.

Энэ дулаарлаар цас хайлж жалга, суваг болон голын мөсөн дээгүүр ус урсах үзэгдэл ажиглагдаж болзошгүй байна. Иймд ард иргэд хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн гуу, жалганд хаягдсан мал, амьтны сэг зэм нь ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг анхааруулж байна.

ГУСХ


URL:

Сэтгэгдэл бичих