Архи, тамхи vйлдвэрлэгчид сонгуульд нэр дэвшихийг хориглох заалтыг дэмжиж байна
Х.Баттулга гишvvн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 27.4-т заасан Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчид тавигдах шаардлагыг Vндсэн хууль, Монгол Улсын Vндэсний аюулгvй байдлын vзэл баримтлалд нийцvvлэн єєрчлєх шаардлагатай гэж vзэж байгаа билээ. Тэгвэл єнєєдєр Тєрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тєслийн эцсийн хэлэлцvvлгийг хийх бєгєєд vvнд Х.Баттулга гишvvний дэвшvvлсэн асуудал яригдах юм.
Тvvний санаачилсан хуулийн тєсєлд хар тамхи, мансууруулах бодистой холбогдсон гэмт хэрэгт холбогдож байсан (хуулийн дагуу ял шийтгэлгvй болох хугацаа нь єнгєрсєн ч гэсэн), болон бvх тєрлийн согтууруулах ундаа, тамхины vйлдвэрлэл эрхэлдэг, хєрєнгє оруулдаг этгээдийг Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах зохицуулалтыг шинээр бий болгох ёстой гэсэн заалт орсон нь гишvvдийн дунд нэлээд маргаан дэгдээгээд байгаа билээ. Тухайлбал Г.Батхvv гишvvн л гэхэд “Нэртэйгээр нь 17 чингэлэг спирттэй хvн сонгуульд нэр дэвшиж болохгvй гэсэн заалт оруулчихаач” гэж дургvйцлээ илэрхийлээд авсан. Олон жилийн ємнє 17 чингэлэг спиртийн хэрэгт Х.Баттулга сайд холбогдож байсан учраас ийнхvv иш татсан байх.
Ер нь бол аль ч улс оронд сонгуульд нэр дэвшигчдэд тавих шаардлага єєр єєр байдаг. Монгол Улсын тухайд хэд хэдэн шаардлага байдаг ч манай орны хамгийн том тулгамдсан асуудал бол архи, тамхины хэрээс хэтэрсэн хэрэглээ билээ. Иймээс архи, тамхины хэрэгт холбогдогч болон vйлдвэрлэгчид нь хууль тогтоох байгууллагад байх ёсгvй гэж УИХ-ын гишvvн Х.Баттулга vзэж байгаа юм байна.
Манай сонины тухайд ч нэг гараараа хууль баталж, нєгєє гараараа архи vйлдвэрлэдэг байж болохгvй гэдэг байр сууриа илэрхийлээд эхэлсэн. Тиймээс Х.Баттулга сайдын дэвшvvлсэн санааг дэмжиж байна.
Дахин сонирхуулахад Монгол Улс сvvлийн таван жилд 173.5 сая литр согтууруулах ундаа vйлдвэрлэж, 75.5 сая литрийг импортолсон нь 2.7 сая хvн амтай, vvний дотор 18 ба тvvнээс дээш насны 1.8 сая хvн амтай манай улсын хувьд хэтэрхий єндєр vзvvлэлт аж.
Бусад улс оронд жилд нэг хvнд ногдох архины хэмжээ 8-9 литр болоход л vндэсний хэмжээнд аюул учирлаа гэж vздэг. Дэлхийн эрvvл мэндийн байгууллагын судалгаагаар манай улсын нэг хvнд жилд 28 литр архи оногдож, 270 хvнд нэг архи борлуулдаг дэлгvvр оногддог болсон нь дэлхийн ямар ч улстай харьцуулшгvй єндєр vзvvлэлт.
ДЭМБ манай улсын таван хvний нэг нь архинд донтох эмгэгтэн болсон гэсэн судалгааг гаргасан байна.
Ийм хэмжээнд хvртлээ аюул учруулаад буй архи, согтууруулах ундаа тvvнээс дутуугvй хор хєнєєлтэй тамхи vйлдвэрлэгчид сонгуульд нэр дэвшин, тєрийн жолоог атгалцаж байгаа нь шударга бус явдал билээ.
ugluunii sonin
URL: