Газар хөдлөлтийн улмаас наад захдаа 31 хүн амиа алджээ

d3f145ea-bae3-48ac-8677-95d44decc13e

Синьхуа агентлагийн мэдээ: 27-нд Папуа Шинэ Гвинейн хэвлэлийн мэдээлснээр : 26-нд Папуа Шинэ Гвинейд болсон 7.5 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас наад захдаа 31 хүн амиа алдаж, 300 гаруй хүн бэртжээ. Папуа Шинэ Гвинейд суугаа Хятадын ЭСЯ 27-нд мэдэгдэл гаргаж: Өнөөгийн байдлаар Хятадын иргэн амиа алдах буюу шархадсан тухай мэдээлэл аваагүй байна гэжээ.

 

Орон нутгийн цагаар 26-ны 15 цаг 44 минутад Папуа Шинэ Гвинейн төв бүс нутагт 7.5 баллын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн дараа Папуа Шинэ Гвиней улсын ерөнхий сайдын ордон мэдэгдэхдээ: Төв засгийн газраас гамшгийн бүсэд тусгай ажлын баг томилж, орон нутгийн захиргаатай хамтран газар хөдлөлтийн үр нөлөөг тогтоож, улсын Батлан Хамгаалах Арми авран туслах ажилд оролцож байна гэжээ.

ХОУР

URL:

Сэтгэгдэл бичих