ПЁНЧАНЫ ПАРАЛИМПИЙН НААДАМД УМАРД СОЛОНГОС ТАМИРЧДАА ОРОЛЦУУЛАХААР БОЛОВ

 p1c7bg42dg1h9s1bveko81e5gr5s2
СӨҮЛ. /Ёнхап/. Ирэх сарын 7-нд Өмнөд Солонгосын Пёнчан хотод эхлэх өвлийн паралимпийн наадамд Умард Солонгос тамирчдаа оролцуулахаар болсон тухай Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яам мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжлав.

Хоёр Солонгосын хилд орших Панмүнжом тосгонд мягмар гарагт буюу өнөөдөр хийсэн ажил хэргийн түвшний хэлэлцээний үеэр талууд ийн тохиролцоонд хүрсэн байна.

Энэ сарын 9-25-нд өвлийн олимпийн XXIII наадмыг амжилттай зохион байгуулсан Пёнчан хот нь ирэх сарын 7-18-нд өвлийн паралимпийн XII наадмыг зохион байгуулна.

Паралимпийн нээлт болохоос хоёр хоногийн өмнө Умард Солонгосын тамирчид Өмнөд Солонгост газраар явж очих аж.

Г.Доржханд
МОНЦАМЭ

 


URL:

Сэтгэгдэл бичих