Бөөрөнд чулуу үүсгэдэг хоол хүнс
Америкийн эмч нар бөөрөнд чулуу үүсгэдэг хоол хүнсний жагсаалтыг гаргажээ. Тэдний үзэж байгаагаар хамгийн аюултай ундаа бол кофе гэнэ шүү. Энэ ундаа бөөрний үйл ажиллагааг идэвхжүүлж, тэдэнд ирдэг ачааллыг нэмэгдүүлдэг байна. Ингэснээр бөөр элэгддэг аж. Хоёрдугаар байрт мах бичигдэв. Эмч нар түүнийг тахианы махаар солихыг зөвлөв.
Хор уршиг тарьдгаараа давс зартай гэнэ. Давс илүүдвэл бие махбод дахь шингэн сааталд орж, бөөрөнд элдэв ялгаралт бий болсноор чулууждаг аж. Дөрөвдүгээр байрт бүх төрлийн цай, тавд хийжүүлсэн ундаа бичигдэв. Хийжүүлсэн ундаа шээсэн дэх кальцийн түвшинг нэмэгдүүлж, бөөрний дутагдалд оруулах аюултай.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: