Охиноо “хүчиндүүлэхгүйн” тулд гэртээ 13 жил хорьжээ
Оросын Нижегородск мужид ээж нь охиноо ямар ч гэрэл цахилгаангүй өрөөнд 10 гаруй жил хорьжээ. Хашаа цэвэрлэдэг ажилтай “харгис” ээж өөрийн үйлдлээ хорионд байвал охин нь хүчиндүүлэх аюулгүй гэж тайлбаралж байна.
22 нас хүрч байгаа Катя Попова хорионд 13 жил болсон тухай “Новый регион” мэдээлж байна. Охин насанд хүрсэн тул халамжийн байгууллагууд оролцох эрхгүй юм байна. Түүнээс гадна хууль сахиулах байгууллага ч ээжийг нь хариуцлагад татахыг яарахгүй байгаа гэнэ.
Охиныг 3 дугаар ангид сурч байхад нь ээж нь цонхыг нь таглаж хадсан өрөөнд хорих болсон ба Катя уншиж, тоолж ч чаддаггүй. Катя нэг эмэгтэйн гэрт нь авчирдаг хогийг ялгадаг аж.
“Маугли” охиныг тохиолдлоор илрүүлжээ. Орон сууцны конторын ажилчид эвдэрсэн хоолойг засах гэж ороод хогон дунд амьдардаг охиныг олж цагдаа болон сэтгүүлчдэд мэдэгджээ.
Катягийн ээж сэтгүүлчдэд 3000 рублийн төлбөртэйгээр ярилцлага өгөхдөө “гудамжны тэнэгүүд охиныг минь хүчиндхээс болгоомжлоод хорьсон” гэж хэлжээ.
URL: