ОХУ-ын мөсөн гүнж 16 настай Алина Загитова гэж хэн бэ?

18037

“Пёнчан 2018” өвлийн олимпийн хамгийн анхаарал татсан тэмцэл уран гулгалтын мөсөн талбайд Е.Медведева, А.Загитова гэсэн орос охидын хооронд өрнөж, өсвөр үеийн дэлхийн аварга Алина Загитовагийн ялалтаар өндөрлөсөн.

Хоёр тамирчин чөлөөт үзүүлбэртээ яг ижил 156.65 оноо авснаар богино үзүүлбэрт 82.95 оноогоор Алина Загитова дээд амжилт тогтоож дэлхийн аварга алтан медаль хүртсэн. Ингээд шинэхэн Олимпийн аварга Алина Загитовагийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Олимпийн аварга А.Загитовагийн гэж хэн бэ?

2002 оны тавдугаар сарын 18-нд ОХУ-ын Ижевск хотноо хоккейн дасгалжуулагч Ильназ Загитовын ууган охин болон мэндэлжээ. Эцэг эх нь уран сайхны гимнастикч, олимпийн аварга Алина Кабаевагийн нэрийг охиндоо өгсөн. Тэрээр таван  настайгаасаа эхлэн уран гулгалтын спортоор хичээллэж долоон настайдаа мөсөн талбайд гарч гайхалтай амжилтуудыг гаргаж эхэлжээ.

Мөсний гүнжийн төлөө өрсөлдөж байгаа Пёнчаны олимпийн гол өрсөлдөгч Евгения Медведеватай дотно найзууд. Учир нь тэд нэг дасгалжуулагчийн шавь нар. Алинагийн эцэг хоккейн дасгалжуулагч учраас охин чөлөөт цагаараа хоккей үзэх, зураг зурах дуртай гэнэ. Ингээд түүний гаргасан амжилтуудыг танилцуулая 2016-2017 оны улиралд ОХУ-ын өсвөр үеийн аварга, мөн насныхаа ангилалд дэлхийн аварга, Финалын Гран прид түрүүлж, насанд хүрэгчдийн ангилалд ОХУ-ын АШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан.

2017-2018 оны улирлаас насанд хүрэгчдийн ангилалд шилжиж ЕАШТ, Финалын Гран при, Ломбардийн цом, Trophée de France, Cup of China гэсэн таван тэмцээнд орж нэг ч ялагдаагүй явсан тэрээр “Пёнчан 2018” олимпийн наадмаас багийн төрөлд мөнгөн медаль, ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртлээ.

Б.Оюунзул

Pyeongchang 2018 Winter Olympics


URL:

Сэтгэгдэл бичих