Эрүүгийн хэрэгт шалгагдаж буй Ч.Сайханбилэгийг АН-ын удирдлага хамгаалахгүй
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлаар шалгагдаж буй билээ. Тэгвэл түүнд АТГ-аас дахин шинээр эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээ буюу Оюутолгойн далд уурхайн төсөл хэрэгжиж эхэлснээс хойших гэрээний төлөвлөгөө бусад үр дагавар бүхий баримт бичгүүдтэй холбоотой асуудлаар шалгаж буй аж. Энэ тухай АТГ-ын хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг өчигдөр АТГ-аас хийлгэсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Эрүүгийн хэрэгт шалгагдаж буй Ч.Сайханбилэгийг АН-ын удирдлага хамгаалахгүй нь бололтой. Урьд өмнө нь мөн л тус намын лидерүүд болох Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг шалгаж эхлэх үед хэвлэлийн хурал зарлан, мэдэгдэл хийж байсан юм.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ мэт нөхөд ууг нь сувгаа битгий солиорой гээл солиороод гоншигноод сууж байх ёстой юмнуудыг хэт давраасымаа хүзүүгүй