ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЗАХИРАМЖИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОНО

p1c78h6dtku257i01kh11g011tn93

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг даргын захирамжийг хууль зөрчсөн хэмээн үзэж, хүчингүй болгохоор болжээ.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг өнгөрсөн намар Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж, “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулсан билээ. Тус өдөрлөгийн хүрээнд тухайн орон нутгийн удирдлагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актуудад дүн шинжилгээ хийсэн юм. Шинжилгээний явцад Дорнговь аймгийн Засаг дарга П.Ганхуягийн 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гаргасан А/638 дугаарт захирамжаар Замын Үүд хотын захирагчийн ажлын алба, түүний бүтцийг хавсралтаар байгуулсан нь тогтоогдсон юм. Энэхүү захирамж нь Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн бөгөөд шийдвэрийг хүчингүй болгохоор ЗГХЭГ-т хүсэлт явуулсан байна.
ЗГХЭГ-аас уг хүсэлтийг хүлээн авч, Дорноговь аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох чиглэлийг ХЭҮК-т хариу болгожээ.

Н.Туяа

URL:

Сэтгэгдэл бичих