Улсын начин Б.Одхүү дөрвөн бөхийн хамтаар бусдын нүүрний ясыг бяцартал зоджээ

15196056115a93576b73a0fУлсын начин Б.Одхүү, Б.Сугаржаргал болон түүний төрсөн ах Б.Өнөржаргал, мөн Ж.Гансүх нар  шөнийн цэнгээний газарт иргэн Г-г бүлэглэн зодож хамрын ясыг нь цөмлөж, нүүрэн тус хэсгийг нь бяцалжээ.

Зодуулсан Г-гийн хөмсөг, уруул няцарч, эрүү нь гэмтэж, хамар хугарч, нүдний ухархайны хана яс, хацрын хана яс хугарч үйрсэн нь маш олон удаагийн хүчтэй цохилтоос болсон нь тогтоогджээ. Тэрээр БНСУ-д хүндхэн хагалгаанд орсон бөгөөд 3 сарын дараа давтан хагалгаанд орох төлөвлөгөөтэй аж. Хэргийг СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн байцаагч, ахмад Г.Баяржаргал шалгаж байгаа юм.

Туг.мн


URL:

Сэтгэгдэл бичих