Нийгмийн даатгалын байцаагчдаас хэд хэдэн зөрчил илэрчээ

15196085915a93630f7dd2a

Хан-Уул дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нараас явуулсан захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг Дүүргийн прокурорын баталсан удирдамжийн дагуу шалгасан байна.

Шалгалтаар улсын байцаагч нар нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангаагүй, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүлээлгэхдээ хуулийг буруу хэрэглэж, байгууллага, аж ахуйн нэгжийг хуульд заасан торгуулийн хэмжээнээс доогуур хэмжээгээр торгосон, зөрчлийн тэмдэглэлд зөрчил гаргагч албан тушаалтан, аж ахуйн нэгж байгууллага нь тухайн зөрчлийг хэдийд гаргасан, талаар тодорхой бичдэггүй нийтлэг зөрчил илэрсэн байна.

Шалгалтын дүнг улсын байцаагч нарт танилцуулж, цаашид хууль журмыг нэг мөр хэрэгжүүлэх чиглэлээр сургалт явуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлага хүргүүлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих