Бяцхан охин ангидаа ШЭЭЖ ангийнхаа 60 гаруй хүүхдэд ШООЛЖ, ЧИЧЛҮҮЛЖЭЭ

17978

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын тэргүүний 24-р сургуулийн багш нар найман настай охиныг “шээсээ барь” гэснээс болж охин тэсэлгүй өмдөндөө шээсэн байна.

Энэ явдал хэдхэн хоногийн өмнө гарсан бөгөөд гуравдугаар ангийн сурагч шалгалт авч байгаа багшаасаа “бие засмаар байна” гэж олон удаа гуйсан байна.

Гэвч “шалгалт авч байна” гээд гаргаагүй тул охин хүнд байдалд оржээ. Бяцхан охиныг ангийнх нь 60 гаруй хүүхэд шоолж, чичилсэн байхад тухайн сургуулийн багш нар ямар нэгэн сэтгэл заслын арга хэмжээ авч, ар гэрт нь мэдэгдээгүй болохыг сурагчийн нагац эгч хэлж байв.

Иргэн Б-гийн хэлсэнээр ангийнх нь хүүхэд дээд ангийн есөн настай эгчид нь хэлсэнээр эгч нь дүүгээ авч, гэртээ хэлжээ. Гэрийнхнийг нь очиход хүүхдийн шээсийг арчаагүй, өмд нь дарайгаад хатчихсан, сандлаасаа босож чадалгүй уйлж суусан байдалтай байжээ.

Үүнээс болоод насан туршийн хар толбо, өөртөө итгэлгүй болох, ахлах ангид орсон ч өмдөндөө шээдэг хүүхэд гэж дооглуулж эцэст нь амиа хорлох эрсдэл гарахыг үгүйсгэхгүй гэж хэвлэлд ярилцлагадаа дурдсан. Охин “сургуульдаа хэзээ ч явахгүй” гэж гэрийнхэндээ хэлсэн байна. Охин Шведэд амьдарч байгаад саяхан эх орондоо ирээд тус сургуульд шилжин суралцаж байгаа аж.

Мөн бөөрний үрэвсэлтэй тул удаан шээсээ барьж чаддагүй хүүхэд гэнэ. Ийм мэргэжлийн том алдаа гаргасан багш нарт тус сургуулийн зүгээс тодорхой хэмжээний арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгэхээр болсон гэдгийг сургуулийн удирдлагууд мэдээлсэн байна. Энэ мэтчилэн багш нартай холбоотой хэрэг зөрчилүүд цөөнгүй гарсаар байтал тухайн үед нь арга хэмжээ авна гэх хариултаар ам таглаж чимээгүй болдог байдалд хэзээ хэн хариуцлага тооцох вэ?

Б.Чулуунцэцэг

http://www.view.mn/news/13914


URL:

Нэр: Dalaikhaan Огноо: 24 February 2018

6 настай хүүхэд эрхэлж байх ёстой шүү малнуудаа .6 насандаа хүүхэд юуч хүлээж авдаггүйавсан ч мартдаг.Хэн ийм хууль гаргасийн .

Нэр: Зочин Огноо: 26 February 2018

Тэр багшид нь арга хэмжээ авч багш байх эрхийг нь хасах хэрэгтэй. Багш байх боломжгүй хүн байна.

Сэтгэгдэл бичих