Хамаг Монголын хатан зүрх хазарчууд

Дайн хэнд ашигтай вэ?

2011 оны 10-р сарын 12-ны 11 цагт Улаанбаатар хотноо Монгол ньюсийн хэвлэлийн бага хурлын танхимд анх удаа дэлхийн түүхэнд хазар монголчуудын хэвлэлийн бага хурал болж, Монголын болон дэлхийн олон нийтэд Монгол гаралтай, монгол цустай, монгол үндэстэн гэдгээрээ ялгаварлан гадуурхагдаж, алан хядуулж, хэлмэгдэж байгаа хаалттай Монгол хазарын талаар Монголын үндэсний төрийн бус байгууллагуудын хамтарсан мэдэгдэлд дурьдав.

Уг бага хурал дээр чөлfөт сэтгүүлч Ч.Мөнхбаяр хазар монголчуудын өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээллээ. Нэгэн цагт дэлхий даяар Хазарын ззэнт гүрэн оршин тогтнож байсан шахалтаар 19-р зууны эцсээр Хазар Жат улсыг хүчээр мөхөөсөн гэдэг.

Уг улсыг мөхөөхийн тулд Хазарын ард түмнийг сая саяар нь хядсан аймшигт аймаглан устгалт болсон юм. Энэ үеэр Хазарын ард түмний бараг 60-80 хувь нь энэ аллаганд өртсөн аж. Энэ бол хүн төрөлхтний түүхэн дэх аймшигт аймаглан устгалын хаалттай жишээ мөн.

1950 онд Хазарын ард түмэн хоморголон устгалын эсрэг боссон боловч цус урсган дараад зогсохгүй цэцэглэн хөгжиж байсан Хазарын нийслэл Панжабыг газрын хөрстэй нь тэгшлэн үндэсний хазарат мужийг нь татан буулгаж, Хазарын ард түмнийг хөөн тараасан билээ.

Мөн 1990 онд Хазарын баатарлаг ард түмэн дахин гарамгай удирдагч Баба Мазарийнхаа мэргэн жолоодлогын дор боссон боловч удирдагч Баба Мазарыг хэлэлцээрийн ширээний ард уулзъя хэмээн хууран мэхэлж авч ирээд барьж нисдэг тэрэгнээс хамтран тэмцэгчдийнх нь хамт шидэж дүүжлэн алаад зогсохгүй, уг бослогонд оролцогчдыг хүйс тэмтрэн устгажээ.

Гэвч өнөө цагт ч хазаруудыг аймаглан устгах ажиллагаа үргэлжилсээр байна. 1996 онд Кабулд мянга мянган хазарыг, 1997 онд Мазари-Шарифд 15 мянга, 1998 онд тус хотод найман мянга гэх мэтээр устгасаар л байна. Тэгвэл 2011 он гарсаар 5-р сарын 6-нд пуужингийн довтолгоонд өртөж, олон хазар, түүний дотор нялх хүүхдүүд амиа алдаж үрэгджээ.

Өнөөдөр дэлхий даяар олон оронд тархсан 13 сая хазар монгол үндэстэн аж төрж байна. Дунд сургуулийн уран зохиолын хичээл дээр Оросын шүлэгч А.С.Пушкины “Полтав” найраглалаас:

“Тэнэг муусайн хазаруудыг

Тэрслэн дайрсны эцэст

Олег цэцэн ноёнтон

Олон баатраа дагуулж

Хуяг дуулгаа өмсөж

Хурц мэсээ агсаж… ” хэмээн цээжлэн уншиж байхдаа Хазар гэж ямар зэвүүн дайсан бэ хэмээн устгах тухай бичсэн юм болоо гэж өнөө ч бодно. Энэ найраглалын үзэл санаагаар тэнэг муусайн хазаруудыг дарж устгах үйл ажиллагаа өнөө ч ийнхүү дэлхий нийтийн үйл хэрэг болж энэхүү аймаглан устгах үйл ажиллагааг хүн төрөлхтөн чив чимээгүй харж суугаа нь гайхал төрүүлж байна.

Б.Эрдэнэбаатар

Эх сурвалж: “Хөх толбо”


URL:

Сэтгэгдэл бичих