Х.Тэмүүжинтэй нэр холбогдсон Г.Сарангэрэл дахин асуудалд оров
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний нялх амрагаар тодорч олны танил болсон Г.Сарангэрэл бүсгүй дахин хар тамхины хэрэгт холбогдож саатуулагдсан гэнэ. Тодруулбал, өнгөрсөн сарын сүүлчээр Эрүүгийн цагдаагийн ажилтнууд мөрийтэй тоглоомын газруудад шалгалт хийж, мансууруулах бодис зарж борлуулж, хэрэглэж байж болзошгүй хүмүүсийг шалгахад Г.Сарангэрэл тэдний дунд байж таарсан аж. Түүнээс тухайн үед шинжилгээ авахад шээснээс нь “мөс” илэрсэн гэнэ.
Энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалж “Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст Г.Сарангэрэлийг шалгаад хар тамхи хэрэглэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авсан байсан гэжээ. Тэрбээр өмнө нь Баянгол дүүрэгт 10-аад хүний хамт “мөс” гэх бодис хэрэглэсэн хэмээн баригдаж байсан удаатай. Цагдаагийн мэдээлэлд дурдагдсанаар, Г.Сарангэрэл 2014 оны гуравдугаар сарын 02-нд Сүхбаатар дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Майами” зочид буудлын гадаа, автомашин дотор Х.Гэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг гэх охидын хамт “Метафетамин” буюу “мөс” хэмээх мансууруулах бодис хэрэглэж байгаад цагдаа нарт үйлдэл дээрээ баригдаж байсан билээ.
Эх сурвалж: 24tsag.mn
URL: