БАГШИЙН БУРУУГААС БОЛЖ ХҮҮХЭД АНГИДАА ШЭЭЖ, ДООГ ТОХУУ БОЛСНЫГ ЗҮГЭЭР ӨНГӨРӨӨХ ҮҮ?

surguulЧингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын тэргүүний 24-р сургуулийн багш нар  найман настай охиныг “шээсээ барь” гэснээс болж охин тэсэлгүй өмдөндөө шээсэн байна. Энэ явдал хэдхэн хоногийн өмнө гарсан бөгөөд гуравдугаар ангийн сурагч шалгалт авч байгаа багшаасаа “бие засмаар байна” гэж олон удаа гуйсан байна. Гэвч “шалгалт авч байна” гээд  гаргаагүй тул охин хүнд байдалд оржээ.

Бяцхан охиныг ангийнх нь 60 гаруй хүүхэд шоолж, чичилсэн байхад тухайн сургуулийн багш нар ямар нэгэн сэтгэл заслын арга хэмжээ авч, ар гэрт нь мэдэгдээгүй болохыг сурагчийн нагац эгч хэлж байв. Иргэн Б-гийн хэлсэнээр ангийнх нь хүүхэд дээд ангийн есөн настай эгчид нь хэлсэнээр эгч нь дүүгээ авч, гэртээ хэлжээ. Гэрийнхнийг нь очиход хүүхдийн шээсийг арчаагүй, өмд нь дарайгаад хатчихсан, сандлаасаа босож чадалгүй уйлж суусан байдалтай байжээ. Үүнээс болоод насан туршийн хар толбо, өөртөө итгэлгүй болох, ахлах ангид орсон ч өмдөндөө шээдэг хүүхэд гэж дооглуулж эцэст нь амиа хорлох эрсдэл гарахыг үгүйсгэхгүй гэж хэвлэлд ярилцлагадаа дурдсан.

Охин “сургуульдаа хэзээ ч явахгүй” гэж гэрийнхэндээ хэлсэн байна. Охин Шведэд амьдарч байгаад саяхан эх орондоо ирээд тус сургуульд шилжин суралцаж байгаа аж. Мөн бөөрний үрэвсэлтэй тул удаан шээсээ барьж чаддагүй хүүхэд гэнэ. Ийм мэргэжлийн том алдаа гаргасан багш нарт тус сургуулийн зүгээс тодорхой хэмжээний арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгэхээр болсон гэдгийг сургуулийн удирдлагууд мэдээлсэн байна. Энэ мэтчилэн багш нартай холбоотой хэрэг зөрчилүүд цөөнгүй гарсаар байтал тухайн үед нь арга хэмжээ авна гэх хариултаар ам таглаж чимээгүй болдог байдалд хэзээ хэн хариуцлага тооцох вэ?

Updown.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 26 February 2018

Арай хэтэрнэ ээ. Хүүхдийг тэр тусмаа охин хүүхдийг хэтрүүлжээ.
Багш нар нь хүүхдийг ойлгохгүй бол сургууль дээр хэн ойлгох юм бэ?
Ийм харгис хүн чанаргүй багш гэгч нэртийг зохих ёсоор шийтгэ.

Нэр: Anonymous Огноо: 26 February 2018

Bagsh nariin yos zui mash muu bolson bna.

Сэтгэгдэл бичих