Доктор П.Нэргүй: Д.Нинжийг шүүн хэлмэгдүүлж буй нь …. Үнэхээр жигшмээр

Хөх толбо сонины энэ оны №31 -д манай улс төрийн амьдралд сүрхий цочроо өгсөн хоёр мэдээлэл нийтлэгдлээ. Үхэл дурьдав. Ойр ойрхон таалал төгс-аллагатай холбогдсон нэг мэдээлэл нь “МоАХ-ны партизануудын учир битүүлэг үхлүүд ба есөн А-гийн аюул” гэсэн харчилтай байсан бол нөгөө мэдээлэл нь “Д.Нинжийг шүүх гэж байна” гэж хаяглажээ.

Бид эхний мэдээллийнх нь талаар товч санал бодлоо хэлье. 1990 оны гуравхан сар үргэлжилсэн Ардчилсан хувьсгалд оролцсон идэвхитэй тэмцэгчдийг хожим нь МоАХ-ны партизанууд гэж нэрлэдэг боллоо. “Эдгээр партизануудаас дөрөв нь ойр ойрхон таалал төгсөж, бас арав гаруй партизан хэвтэрт байдаг бөгөөд олонхи нь үхлээ хүлээж байна” гэж дурьдвал.

Ойр ойрхон таалал төгссөн дөрвийг дурьдвал лам Баасан, Х.Цэгмид, Даштүдэв, Цолмон нарын нэрийг дурьдаж болно. Хэвтэрт байгаа арав гаруй партизаны олонх нь үхлээ хүлээж байна гэсэн мэдээлэл хэнбугайг ч цочроох л байх. Хамгийн гол нь 1990 оны эхэнд МоАХ-ны анхны нэгэн хаалттай хуралдаан дээр миний дурьдсан их, бага, дунд “есөн А”-г гаргаж зон олонд толилууллаа. 9 А-гийн аюул дээрх мэдээлэлд яаж томъёологдсоныг ишлэл болгож харуулвал:

“Та нарын дотроос урваач гарахгүй бол Ардчилсан хувьсгалын үйл хэрэг төгс ялалтанд хүрнэ. 9 А үсгээс болгоомжлох хэрэгтэй. Та нар залуу хүмүүс. Их бага дунд 9 А-д эзлэгдэх юм бол Ардчилсан хувьсгал ч үр дүнгүй, Монгол орны хувь заяггч үр дүнгүй, та бүхний амьдрал ирээдүй ч үр дүнгүй, би юунаас ч айхгүй, гагцхүү та бүхэн урваж шарвах гэдгээс л би айж байна. 9 А гэдэг нь архидалт, авгайрхал, амбийц, албан тушаал, алдар нэр, авлига, америк доллар” зэргийг хэлжээ.

Ер нь аливаа том хувьсгал үнэнч шударга тэмцэгчдийн амь настай холбогддогийг түүх аль хэдийн нотолсон. Хувьсгалыг ялалтанд хүргэх, аль эсвэл хувьсгалыг ялагдуулах буюу зогсооход нөлөөлдөг сүрхий хүчин зүйлсүүд нэгэнт бүрэлдчихсэн байсныг миний бие 1990 оны тэмцэгчдэд хэлэх ёстой байлаа. Хэрвээ хувьсгалаас урвах л юм бол энэ нь том хувьсгалд, бас улс орны хувь заяанд муугаар нөлөөлнө гэдгийг Ардчилсан хувьсгалыг санаачилж, онол бодлогыг нь зон олонд сонордуулсны хувьд би дээрх үгийг залуу тэмцэгчдэд заавал хэлэх ёстой байсан юм.

Тэгээд зогсохгүй хувьсгал зогсох л юм бол, эсвэл хувьсгалаас урвах л юм бол цогтой тэмцэгчдийн амьдрал, ирээдүй үр дүнгүй болж, эмгэнэлтэйгээр төгсөхийг анхааруулж хэлсэн билээ.

“Есөн А”-гийн аюулаас дээр дурьдсан мэдээлэл дотор 7 аюулыг нь тоочсон бөгөөд харин хоёр аюулыг нь хэлэлгүй орхисон. “Есөн А”-ийн аюулуудыг гурван бүлэгт хуваасныг уншигчид лав анзаарах байх. Эхний гурвалд архидалт, авгайрхал, амбийи, ордог бол хоёрдах гурвалд албан тушаал, амөрик доллар, алдар нэр хамрагддаг.

Тэгвэл гуравдах гурвалд англи хэл, авлига, аллага багтдаг юм. Энэ бол 1990 онд гурван сар өрнөсөн Ардчилсан хувьсгалтай холбогдож гарсан чухал сүлжээнүүд байсан. Энэ “Есөн А”-гаас гадна бас дахиад нэг гурвал байсан. Энэ бол ах нарын хэл, ард намтарын хаалга юм. Ах нарын хэл гэдэг нь орос хэлийг хэлдэг.

Бид-англи хэлийг ч, орос хэлийг ч жирийн ярианы төвшинд бус, чухамдаа улс төрийн бодлогын төвшинд өргөж тайлбарладгийг хэлэх нь зүйтэй байх. Ахын хэл, ахын бодлого, ахын араншин, ахын хэлмэгдүүлэлт гэсэн энэ үгсүүд нь манай улс төрийн амьдралд үнэхээр их зовлон зүдгүүрүүдийг авчирч байсан юм шүү.

Ардын хувьсгалын гэх 70 жилд ах нарын өөрөөр хэлбэл, их Оросын шовинистуудын явуулсан далд колониалист бодлого чухамдаа орос хэл дээр лут хөшигний цаана томьёологдож байсныг дурьдах нь юу нь буруу байхав. Тэр үед монголчууд бид бүгдээрээ орос ах нарыгаа дээд зэргээр хүндэлж зуун хувь итгэж явсан үе шүү.

Хожим нь улс төр-эдийн засгийн судалгаагаар, философисоциологийн задлан шинжилгээгээр, материалист диалектикийн арга зүйгээр манай улсад өрнөсөн хамгийн том том үйл явцуудыг чухамдаа Ардчилсан хувьсгалын онол бодлого дээр уялдуулж зангидсан нь далд колониализмыг илчлэх боломж олгосныг бид “Хөх толбо” сониноор монгол түмэндээ тасралтгүй мэдээлсээр байгаа.

Ийнхүү ахын хэл, ард нам, арын хаалга гэсэн гурвал амилан хэрэгжиж байсныг дурьдахын сацуу 1990 оны Ардчилсан хувьсгалд оролцсон залуучуудад “англи хэл, авлига, аллага” гэсэн гурвалыг чухамдаа “албан тушаал, амөрик доллар, алдар нэр” хэмээсэн гурвал руу хандуулсан гэдгийг тодруулах ёстой юм.

Миний бие 2011 оны цагаан сараар над дээр МоАХ-ны дөрвөн партизан золгохоор ирснийг би хэлье гэж бодож байна. Энэ дөрөв дотор Х.Цэгмид байсан. Би бусад гурван хүний нэрийг одоогоор дурьдмааргүй байна. Х.Цэгмид надад гурван чухал мэдээлэл өгсөн бөгөөд эдгээр мэдээллээс би зөвхөн ганцыг нь л, одоо өөрөөр хэлбэл Х.Цэгмидийг таалал төгсөхийх нь дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ юу гэсэн мэдээлэл вэ гэвэл тэрбээр надад Галсандоржийн учир битүүлэг үхлийн тухай дурьдаж, Галсандорж эцсийн дүнд “архи зэвсэг”-нд өртсөн гэдгийг хэллээ. Есөн А-ийн аюулд ордог эхний гурван А, тухайлбал архидалт, авгайрхал, амбийц гурав хожим аллага болж амь насыг хороодог зэвсэг гэдгийг миний биө анхааруулсны учир энэ юм шүү.

“Архи зэвсэг”-ээс гадна Ардчилсан хувьсгалын лут лут урвагчил бас “хүүхэн зэвсэг” гэдгийг сурамгай хэрэглэдгийг хэлэх хэрэгтэй. Сүүлийн үед хэвлэл мэдээллээр, бас зарим намууд болон хөдөлгөөн нь “эдийн засгийн-алуурчин”, “улс төрийн алуурчин” гэсэн нэр томъёонуудыг өргөн хэрэглэж эхэлсэн. Ялангуяа “Монгол Үндэсний Ардчилсан Нам”-ын улс төрийн номнолд эдийн засгийн алуурчин, улс төрийн алуурчин гэсэн томъёоллууд тод томруунаар тусгагдсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

Ардчилсан хувьсгалын том том урвагчид: “Фашист, нацист, коммунист доктор Нэргүй цус урсгахыг хүсэж байна, доктор Нэргүй цус хүсэж байна” хэмээн над руу өргөн хэмжээний гүтгэлэг цуурхалыг дэгдээсэн. Ардчилсан хөдөлгөөний анхны арван гурав гэж өөрсдийгөө өргөмжилдөг лийдрүүдийн ихэнхи нь буюу арав нь НАХЯамны мэдээлэгч туршуулууд байсан юм.

Ардчилсан хувьсгалын онол бодлогыг боловсруулж МоАХ-ны Анхдугаар их хурлаар батлуулж, улмаар 1990 оны 2-р сарын 18-ны өдөр Монгол даяар Ардчилсан хувьсгал эхэлснийг тунхагласан явдал Монгол Улсын эмгэнэлт замналыг таягдан хаяж, Монгол Улсыг хараат биш замналаар, харийнханд колоничлуулахгүйгээр биө даан хөгжих чиг шугамыг зааж тодорхойлсны илрэл болж өглөө. Гэтэл энэ зарчмын чиг шугамыг “фашист Нэргүй, нацист Нэргүй, коммунист Нэргүй цус урсгахыг хүсэж байна” гэсэн том урвагч Э.Бат-Үүлийн гүтгэлэг, социалдемократ намын лийдэр Б.Батбаяр нэртэй Баабарын дайралтаар таягдан хаях гэсэн муйхар оролдлого 1990 оны 4-р сарын 27-ноос эхлэн БОЗ-ын хатгаасаар, Ху намын том том лийдрүүдийн дэмжлэгээр нэн эрчтэй өрнөснийг бид мартаагүй байгаа.

Лут лут урвагчид, том том хуйвагщагчид нь үнэхээр Ардчилсан хувьсгалын өрнөлтөөс айсан бөгөөд улс төрийн чухал нэгэн нууцыг далдлах гэж Их Оросын шовинистуудад үнэнч гэдгээ харуулахыг зорьсон ажээ. Чухамдаа Ардчилсан хувьсгалыг эхлүүлснээ нийт монголчууддаа зарлан тунхаглахдаа бид стратегийн дөрвөн том ордыг хаах улс төрийн шаардлагыг тавьснаар Их Оросын шовинистуудад Монгол Улсаа колоничлуулахгүй гэсэн аугаа зорилтыг сонордуулсан юм шүү.

Монголын элит дарга анги ийм аугаа зорилтоос цочирдон сандралдаж, бас дарга ангийг Ард түмний онц зөвлөлөөр яллана гэсэн шаардлагыг сонсоод үхтлээ айсан тул Монголын нутагт байршиж байсан Зөвлөлтийн цэргийн анги нэгтгэлүүдийн дэмжлэгээр том даргууд амь насаа, хувь заяагаа авч үлдэх тийм гарцыг сонгохоос өөр хувилбар үлдээгүй байв.

Ардчилсан хувьсгалыг миний бие эхлүүлснийг, өрнүүлснийг, зогсоох болсныг хэнбугай ч үгүйсгэж чадахгүй. Ингээд зогсохгүй бас миний бие том урвагчид болон хуйвалдагчдын зүгээс Ардчилсан хувьсгал гэдэг нэр хаягаар ард олны тархийг угаан төөрөгдүүлж улмаар монжооч зах зээлийн аймшигт хувьсгалыг гадны тулгалтаар 20 гаруй жил хэрэгжүүлснийг давхар давхар илчлэн тэмцсээр явж ирснийг хэлэх нь зүйтэй байх.

Хэрэв Эрдэнэтийн уурхайг, Мардайн урааны ордыг ардчилсан хувьс-галчид хаасан бол ийм хувьсгалчдын цусыг Зөвлөлтийн цэргийн хүчээр урсгах аюул байсан гэдгийг бид хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байсан.

Ийм дээд үнэнийг Ху намын лийдрүүд (Содном, П.Жасрай, Моломжамц, Батмөнх), бас БОЗ-ын бүлэглэл Монголын ард түмэнд, НҮБ-д, гадаад улс орнуудын удирдагчдад илэн далангүй хэлэхээс эмээсэн. Тийм ч учраас цус урсгах аюулыг чухамдаа Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн надад, ганцхан доктор Нэргүйд санаатайгаар, зохион байгуулалттайгаар тохоосон юм. шүү.

Энэ бол тэдний байнгын хэрэглэдэг башир арга. Ийм аргаар Ардчилсан хувьсгалыг ч гутаана, доктор Нэргүйгийн нэр сүрийг ч бузарлана, ингэснээрээ бас том шовинист ах нараа ч тайвшруулна, мөн өөрсдийгөө, өөрийн төлөөний хүмүүсээ төрийн дээд удирдлагад авч үлддэг бузар уламжлалаа хадгалдаг билээ.

Үүнтэй холбогдуулж бас нэгэн улс төрийн хэрэг явдлыг цухас дурьдах шаардлагатай болов. Энэ нь юу вэ гэвэл Ху намын дээд удирдлага 1991 -1992 онд оросууд Монголд эдийн засгийн нууц дайныг өрнүүлчихээд байхад ийм дайныг огт мэдээгүй өнгөрсөн төдийгүй хамаг анхаарлаа засгийн эрхэнд гарсан БОЗ-ын бүлэглэл рүү хандуулж, улс төр үзэл суртлын том дажинг дэгдээв.

Энэхүү дажин 1992 оны 1-р сард баталсан шинэ Үндсэн хуулийн дараагаар улам ширүүсэж 1992 оны зун УИХ-ын ээлжит сонгуульд МАХН-ын аугаа их ялалтаар өндөрлөснийг хэлэхийн ялдамд энэхүү ялалтыг хангахад Их Оросын шовинист колоничлогчид онцгой үүрэг гүйцэтгэснийг хэлэх хэрэгтэй. Засгийн дээд эрхийг Ху намд буцааж өгөх гэсэн Их Оросын шовинистуудын чин эрмэлзлэл хэрэгжсэн учраас 1992 оны намар Оросын цэргийн анги Монгол Улсын нутгаас гарцгаасан юм.

1993 оны хавар гэхэд П.Жасрайн засгийн газар Ардчилсан хувьсгалаар стратегийн дөрвөн том ордыг хаах гэсэн улс төрийн шаардлагыг “ёстой будаа” болгож, эдгээр ордыг Оросын шовинистуудад колоничлуулан ашиглах бүрэн эрхийг нь дахин нээж өгчээ.

Үүгээр бид “Хөх толбо” сонинд нийтлэгдсэн эхний улс төрийн мэдээллийг цэглэж хоёрдах чухал мэдээллийн талаар санал бодлоо зон олонд сонсгох нь зүйтэй гэж үзэв. “Д.Нинжийг щүүх гэж байна” хэмээсэн мэдээллийг Н.Цолмон бичжээ. Улс төрийн айхавтар чиглэмжийг агуулсан энэхүү өгүүлэл тун өвөрмөц эхлэл, өрнөл тэмцлийн хурц чигийг авцалдуулж туурвисан гэдгийг юуны өмнө сөхөж дурьдая.

“Хавтаст хэргийн түүх”, “Учир шалтгаан”, “Тэмцэл дундах 21 жил”, “Д.Нинж гэж хэн бэ?”, “Нээлттэй шүүхийг шаардаж байна” гэсэн нэн оновчтой, хурцадмал, содон чиглэлээр Ардчилсан хувьсгалын лут лийдэр, цогтой тэмцэгч, далд болон неоколониализмыг тууштай эсэргүүцэгч, Ард түмний хянан шалгах хорооны тэргүүн Д.Нинжийг шүүж хэлмэг-дүүлэх аюулт хуйвалдаан өрнөж эхэлснийг илчилж монгол түмэндээ сонордуулж чадав.

Уул өгүүлэлд Д.Нинжийн хэлсэн хоёр лут томъёоллыг юуны түрүүнд дурьдах хэрэгтэй. Тухайлбал “…Би зөвхөн ард түмний эрх ашгийн үүднээс, улс эх орны ашгийн үүднээс олон түмний мэдээллийг шалгаж, үнэн зөвийг олохыг хүссэн болохоос биш, намайг баривчилж, намайг шүү гэж хүсээгүй” гэв.

Хоёрдах чухал үг нь юу байсан бэ гэвэл “Би дарга нарыг шалгаад уламжилсан болохоос биш намайг дарга нартай нийлж дарамтлаад өгөөчээ гэж хууль хяналтын байгууллагад хүсэлт гаргаагүй юмсан…” Д.Нинжийг шүүн хэлмэгдүүлэх шалтгааныг Ардчидсан хувьсгалын агуу зорилттой жишихэд далд колониализмын эсрэг, неоколониализмын эсрэг хийж буй тэмцлийн гоц чиглэмжтэй харьцуулахад үнэхээр ичмээр, харамсмаар хэрэг явдал өрнөх нь ээ гэсэн харуусал хэн бугайд ч төрөх л байх.

Том урвагч Э.Бат-Үүлийн нэхэмжлэл манай Дээд Шүүхийн гомдол, уурсал нь ямар ч л байсан Д:Нийжийн улс төрийн том тэмцлийн дэргэд юу ч биш, ямар ч Хэрэв Д.Нинжийг нээлттэй шүүвэл тэрбээр дээд үнэнийг задалж, улс төрийн том том гэмт хэргүүдийг илчилж чадна гэдгийг бидний дурьдсан өгүүлэлд хэлж өглөө.

“Үнэн миний талд байна. Би ард түмнийхээ л хүсэл зоригийг илэрхийлсэн” гэж Д.Нинж хэлж өөрийгөө том даргууд шиг авлига аваагүй гэдгээ, эрх баригчид шиг хүн алаагүй, гэмт хэрэг хийгээгүй гэдгээ сонордуулж ард түмнийхээ өмнө үнэн үгээ хэлнэ хэмээн шүүх хурлыг нээлттэй хийхийг Д.Нинж өөрөө шаардсан гэлтэй.

Үнэхээр Д.Нинжид алдах ч юм байхгүй, айгаад байх юм байхгүй гэдгийг хүн бүхэн мэднэ. Бид Н.Цолмонгийн өгүүллээс бас нэгэн ишлэлийг зориуд дурдах гэсэн юм. Энэ ишлэл нь Монголд Оросын элчин яаманд ажилладаг судлаач, дипломатч Юрий Кручкины улстөрийн айхавтар чиглэмж бүхий үгтэй холбогдож байгаа.

Юрий Кручкин: “Монголын улс төрийн тавцанд манай Москвагийн ИМО-ийн төгсөгчид нэн идэвхтэй ажиллаж байна. Дөрвөн хүн бидний заасан замаар, харин ганцхан хүн буруу замаар явж байна” гэжээ. “Зөв замаар яваа дөрвөн хүн гэдэг нь өрөнхий сайд Сү. Батболд, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан нар болно. Харин буруу замаар яваа нь Д.Нинж юм. Манай ИМО ийм буруу хүнийг бэлдээгүй баймаарсан” гэж Юрий Кручкин дурьдлаа.

Ийнхүү Д.Нинжийг Кручкин буруутгаж “ИМО ийм буруу хүнийг бэлдээгүй шүү” гэж гол дүгнэлтээ өгч байна шүү. Дөрвөн хүн нь бидний заасан замаар явж байгаа хэмээн магтах нь, тэгээд ганцхан хүн буруу замаар явж байна гээд уцаарлах нь улс төрийн том бодлогын төвшингөөс шүүн тунгааж үзвэл Кручкин олон улсын харилцааны онолыг ч, улс төр судлалыг ч, дотоод гадаад бодлогын шүтэлцлийг ч огт ойлгоогүй төдийгүй ИМО-д марксизмленинизмийг бүх оюутнуудад зааж байсан болохоос биш либерализмыг, идеализмыг манай монгол оюутнуудад заагаагүй л болов уу.

Монгол оюутнууд марксизмленинизмийн ном зохиолуудаар шалгалт өгч зачет тавиулж байсан, идеализмаар, социалдемократизмаар, неолибөрализмаар олон улсын харилцааны мэргэжлийг олоогүй л байх. Зөвийг буруу болгож, буруу нь зөвийг дийлж, зөв онол бодлоготой хүнийг буруу замаар гэлдэрлээ гэж, буруу онол балай бодлогоор явагсдыг зөв замаар явж байна гэх нь хэнд ч хэрэггүй тоглоом тохуурхал болж буйг Кручкин мэдэх л ёстой.

Тэрбээр Монгол Улс хэзээ ч социалист замналаар яваагүй гэдгийг Монгол Улс цаг ямагт Зөвлөлтийн далд колониалист бодлогод өртөж байсныг тас нууж байсан хүний нэг мөн. ЗХУ-ыг жинхэнэ социалист улс байгаагүй гэдгийг Ю.Кручкин даанч ойлгоогүй явсан.

Харин марксизмленинизмийн нууц руу Д.Нинж Ардчилсан хувьсгалын том лийдэр болохын төлөө ажиллаж зүтгэж хөл тавьж чадсаны ачаар Монгол Улсаа Их Оросын шовинистуудад колоничлуулахгүйн төлөө ухамсартай, итгэл үнэмшилтэйгээр тэмцсэн юм. Тийм ч учраас Д.Нинж зөв замаар урагшилж чаджээ. Харин Сү.Батболд, Ё.Отгонбаяр, Д.Зо-ригт, П.Цагаан нар далд колониализм байдгийг огт зүүдлээгүй явсаар ах нарын заасан замаар гэлдэрсээр яваад буруутаад байгааг Кручкин хэлэхгүй явж л байдаг.

Өөрөө ч колониализмыг ойлгохгүй, элчингийнхээ ажилчнуудыг хамтад нь хуурч мэхлээд л байдаг. Тэрбээр иймэрхүү тун хачирхалтай нөхцөл дунд Монголын улс төрчдийг хоёр хувааж дийлэнхийг нь зөв замаар, цөөн хэдийг нь буруу замаар явж байна гэж гэсэн дүгнэлтээ хэлснийг бид “Хөх толбо” сонинд нийтлэгдсэн өгүүллээс олж мэдлээ.

Ер нь ингэхэд манай Монголчууд, ялангуяа манай их Монголчууд буруу зөвийг ялгах, үнэн худлыг таних, сайн мууг зааглах асуудлаар эмх цэгцтэй үзэл номнолыг баримталсаар ирснийг дурьдах нь зүйтэй болов уу?

Их монголчууд арван онолыг эзэмшсэний хүчинд хэлэх үйлдэхүйн зөрүүг, гэм, эрдмийн ялгааг ухаарч чаддаг байв. Сайныг хэлээд саарыг үйлдвэл санаа харыг таньж болно. хар санааг таних бэрх хэдий ч хэлэх үйлдэхүйн зөрүүг тандаж мэд, үнэн худлыг ялган тань, үнэнч шударгууг эрхэмлэ гэсэн цэцэн үгсийг байнга мөрдлөг болгож явдаг.

Гэм, эрдэм хоёрыг ялган эс мэдвэл гэндэх, осолдох хоёр сүүдэр мэт дагана. Эдгээр үгсээс гадна үнэнийг худал хорлоно, эвийг хов задална, эеийг хэрүүл эвдэнэ, мэдлэгийг хутгуур баллана, шунал өгөөмрийг тонилгоно, буруу үзэл зөв үзлийг дарамтална, хулгай өглөгийг чөдөрлөнө зэргийг бас дурьдаж болно. Дээрх сургаал айлдварыг дурьдахын учир юу вэ гэвэл буруу, зөв хоёрыг ялгах нь зарчмын ач холбогдолтой байдгийг их монголчууд яаж задлан судалж нэгтгэн дүгнэж байсныг тодруулах гэсэн юм.

Тухайлбал Чин, Чу, Хажир үнэнийг их Монголчууд эрхэмлэн дээдэлдэг байсан бөгөөд хэрэв энэ гурван үнэнийг орхигдуулах л юм бол хүмүүс буруу, зөв хоёрыг ялгаж чадахаа больж хов хэрүүлд амархан өртөнө гэдгийг хэлж байжээ.

Дээрхээс үүдэн буруу нь зөвийг ялдаг, буруу нь зөв замаар явж байгаа юм шиг, зөв нь буруу гольдролоор гэлдэрч байгаа гэсэн ойлголт ийнхүү төлөвшиж тогтдог юм. Зөв нь ялагдаж, буруу нь сүндэрлэн мандах нөхцөлд бусдыг дууриах, олж булаах, шунал ховдоглолд өртөх явдал гаарч алив хүний сэтгэх чадвар хоосордог бөгөөд энэ нь улам лавширч буруу бодлоор нутаг усаа, эрдэс баялгаа хоослох, бусдад болон гадныханд завшуулах аюулд өртөнө.

Тодорхой бүлэг этгээдүүд бусдын зовлонгоор тоглох, өс хонзон авах, эд мөнгөнд боолчлогдох бөгөөд лут гэмээс ард олон хохирч яллуулах, онгон байгаль,ус, шимт хөрсөө сүйтгүүлэх, улмаар мөлжлөгт тамлуулах аюулт үйлдлүүдээр тусгаар тогтнолоо устгуулдаг тийм цөвүүн цаг зэвүүн цагийн дараа тогтнодгийг их монголчууд олж харж чадсан гэлтэй.

Буруу зөвийг ялгаж таних явдал эцсийн дүнд тусгаар тогтнолтой холбогддог тийм чухал чухал сэжүүрүүдийг их монголчууд олж харсныг бид уншигч олондоо толилуулж байна. Зовлонг жаргалаар сэтгэмэгц зэрлэгшил эхэлдгийг мууд дасмагц мунхаглал гаарч улмаар зэвүүн цаг ирдгийг их монголчууд оношилж
тогтоосон билээ.

Үүний нэгэн адил Монголыг гул болгодог цөвүүн цаг юунаас болж төлөвшдгийг их Монголчууд олж мэджээ. Үүний зарим гол шинжүүдийг цухас дурьдвал гэгээрэхүйг булшилж уялгын онолыгхаяж гэрийн онолыг орхих үед гурван хаан зэрэг товойж алт зоосыг шунаж айлуудыг бутаргаж хамтын хариуцлагыг умартаж улмаар асар их хохирол туйлын бузруудад идэгдэж Их Монгол улсыг Мон Гул болгож хувиргадаг гэсэн оноч номнолыг 800 жилийн тэртээд сонордуулж байсныг хэлэх нь зөв байх.

Эх сурвалж: “Хөх толбо”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих