СУДАЛГАА: МОНГОЛД ИЛҮҮДЭЛ ЖИН, ТАРГАЛАЛТЫН АСУУДАЛ НОЦТОЙ ТҮВШИНД ХҮРЧЭЭ
Судалгааны зорилго нь хүн амын хоол тэжээлийн өнөөгийн байдалд үнэлгээ өгч, 2010 онд хийгдсэн “Хоол тэжээлийн үндэсний IV судалгаа”-аас хойш гарсан ахиц дэвшил, алдаа дутагдлыг илрүүлэхийн зэрэгцээ, сүүлийн жилүүдэд МУ-ын нийгэм, эдийн засаг, хүн амын хооллолтын дадалд гарсан томоохон өөрчлөлтийг харгалзан холбогдох бодлого, хөтөлбөрт зохих өөрчлөлт оруулахад оршиж байгаа юм байна.
Судалгаанд Монгол Улсын эдийн засгийн дөрвөн бүсийн 21 аймаг, нийслэлийн 8 дүүргээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 94 сум, 30 хороо хамрагджээ. Ингээд тус судалгаанаас дараах онцлох ишлэлийг хүргэж байна.
– 5 хүртэлх насны хүүхдийн 26.6 хувь, эхчүүдийн 16.1 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 21.4 хувь нь тус тус цус багадалттай.
-6-59 сартай хүүхдийн 27.7 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 29.6 хувь төмөр дуталтай.
-Д аминдэм дутлын тархалт хүүхэд, насанд хүрэгчдийн дунд маш түгээмэл гэсэн судалгаа гарсан.
-6-59 сартай хүүхдийн 61 хувь дуталтай, 28.9 хувь нь нөөц дутмаг, жирэмсэн эмэгтэйчүүдийн 75.4 хувь нь дуталтай, 20.2 хувь нь нөөц дутмаг.
-15-49 насны эрэгтэйчүүдийн 40.4 хувь нь Д аминдэм дуталтай, 41.9 хувь нь нөөц дутмаг байдалд байгааг илрүүлжээ.
– 5 хүртэлх насны хүүхдийн 9.5 хувь нь А аминдэм дуталтай, 60.1 хувь нь А аминдэмийн нөөц хангалтгүй, дуталд өртөхөд ойрхон гэсэн судалгаа гарсан байна.
-Нийт өрхийн 78.9 хувь нь зохистой түвшинд иоджуулагдсан давс хэрэглэж байгаа.
-Баруун болон Хангайн бүсийн хүн ам, жирэмсэн эмэгтэйчүүд иодын дуталд өртөх эрсдэлтэй хэвээр байна.
-Илүүдэл жин ба таргалалтын асуудал нийгмийн эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар учруулах түвшинд хүрчээ.
– 5 хүртэлх насны хүүхдийн 11.7 хувь нь илүүдэл жинтэй.
– 6-11 насны хүүхдийн 22.2 хувь нь илүүдэл жинтэй, 6.4 хувь нь таргалалттай.
– 15-49 насны эхчүүдийн 46.2 хувь нь илүүдэл жин ба таргалалттай, 16.5 хувь нь тарган, 15-49 насны эрэгтэйчүүдийн 48.8 хувь нь илүүдэл жин ба таргалалттай, 14.6 хувь нь тарган байгааг тогтоожээ.
URL: