Хөдөө орон нутагт шалгалт өгсөн иргэн яам агентлагт ажиллахгүй

olloo_mn_1519354574_taz1(1)Төрийн албаны Салбар зөвлөлүүд төрийн захиргааны удирдах болон төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн сонгон шалгаруулалтыг тухайн засаг захиргааны нутаг дэвсгэртээ зохион байгуулдаг. Нээлттэй сонгон шалгаруулалт нь аймаг, орон нутаг дахь сул ажлын байрыг нөхөх зорилготой бөгөөд тухайн нутагтаа амьдардаг, эсвэл тухайн аймаг суманд амьдарч хөдөлмөрлөх иргэдийг ажлын байраар хангах, төрийн албаны шалгалтад хамруулах  нь орон нутгийн болоод иргэдийн эрх ашигт нийцэх нь ойлгомжтой юм.

Гэтэл сүүлийн үед тухайн аймаг, суманд амьдардаггүй, оршин суух бүртгэлгүй, өөр аймаг, нийслэлийн иргэд шалгалт болох хөдөө орон нутгийг зорьж очин, сонгон шалгаруулалтад орж, тэнцээд, нөөцөд бүртгүүлэх замаар яам, агентлаг, өөр аймаг, сумын төрийн захиргааны байгууллагад томилогдон ажиллаж болох юм шиг ташаа ойлголттой иргэд цөөнгүй байна. Төрийн албаны сонгон шалгаруулалтын зорилго нь нөөц бүрдүүлэх биш юм. Хөдөө орон нутагт зохион байгуулсан сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэн яам, агентлагт ажиллах, тухайн ажлын байрны шаардлага, туршлага, мэргэшил, боловсрол, ур чадварын багц шалгуурыг хангахгүйн зэрэгцээ ангилал, зэрэглэлийн хувьд ч өөр байдаг.

Иймээс нөөцөд бүртгүүлэхээр нийслэл болон өөр газраас хөдөө орон нутагт очиж байгаа шалгуулагчдыг шалгалтад оруулахгүйг Төрийн албаны зөвлөлөөс анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих