Б.Жаргалсайхан: “ХҮЧИНДЭГЧ нар ялалт байгуулж ШУДАРГА ЁС өвдөг сөхөрлөө”
Гуравхан сая хүн амтай Монголын нийгэмд маш олон хүчингийн хэргүүд шил шилээ даран гарсаар байна. Үүнд олны танил хүмүүс, УИХ-ын гишүүд хүртэл хамрагдаж байгаа нь харамсалтай. Нийгэм даяар жигшин зэвүүцэж байгаа эдгээр хэргүүд яагаад одоог хүртэл шийдэгдэхгүй хохирогчид дахин хохирсоор явна вэ? Тус хэргийн нэг Г.Номуундарь охины илчилсэн хэргийн тухай хэлэх гэснээ шулуухан хэлчихдэгээрээ түмэнд танил болсон Буянгийн Жаргалсайхан өөрийн үзэл бодлыг хатуу илэрхийлжээ:
“ХҮЧИНДЭГЧ НАР ЯЛАЛТ БАЙГУУЛЖ ШУДАРГА ЁС ӨВДӨГ СӨХӨРЛӨӨ… УИХ-ын гишүүн асан Ганхуягийн охин Номуундарийн хэргийг Прокурорын байгууллагаас хаахаар болжээ. Нэг ёсондоо хүчиндэгчид ялалт байгуулав. Тэр охиныг хар тамхичин, биеэ үнэлэгч болгох гэж чармайсан баячуулын хэмээх тодотголтой эцэг эхийнхээ буянг буруу эдэлсэн “жаалуудын” хүсэл биелэв. Шударга ёсны төлөөх дуу хоолой хүчгүйдэж ард түмнийг “хордуулагч” нар яллаа.
Прокурорын байгууллагаас гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүд гадаадад сурч байгаа, хэрэг гараад хоёр жил болсон гэх үндэслэлээр хаахаар болжээ. Үүнээс үзвэл гэмт хэрэгтэн гадаад руу зугтаачихвал хэргийг хаачихдаг болсон уу. Тэгвэл хуулиндаа хүчингийн хэргийг хоёр жилийн дотор үйлдсэн бол авч үзнэ гээд заачих хэрэгтэй. Хэрэг хуучирдаггүй, Хэрээ цагаан болдоггүй гэдэгсэн. Хэрэгт холбогдсон нэг ч хүүхдээс байцаалт аваагүй хэрнээ аав ээжээс нь асуусан ч гэх шиг. Хуулинд гэр бүлийнхээ гишүүний эсрэг мэдүүлэг авч болохгүй гээд заасан байдаггүй бил үү. Номуундарь биедээ үзлэг хийлгээгүй ч гэх шиг. Хоёр жилийн өмнөх зүйл байна гэж бодоогүй л баймаар даа. Ийм тодорхой хэрэг дээр хуулийнхан шударга ажиллахгүй болохоор олон нийт бухимдаад дэлбэрлээ шүү…”
www.Seen.mn
URL: