Нэгдүгээр ангийнханд зориулсан “загвар анги”-тай болно

6291492fbae8201afd902cca82bbac1bХүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж буй “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургуулийн тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд МУБИС-ийн Багшийн сургуулийн боловсролын сэтгэл судлал, сурганы хичээлийг үр дүнтэй явуулах, сургалтын орчныг бэхжүүлэх зорилгоор бага ангийн багшийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад зориулан “загвар анги” байгуулж өгч байна. Тус загвар ангийг тохижуулахад дээрх төслөөс нэгдүгээр ангийн хүүхдийн сургалт, хүмүүжлийн ажилд ашиглагддаг сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом, ном гарын авлага, багш оюутнуудад зориулсан техник хэрэгсэл зэрэг нийтдээ 10 сая төг үнэ бүхий материалаар хангасан юм. Тус “загвар анги”-ийг түшиглэн тус сургууль оюутнуудыг “нэгдүгээр ангийн хүүхэд”-ийн хөгжлийн онцлог, тэдэнтэй ажиллах сургалтын арга барилтай танилцуулах, тохирсон ангийн орчныг бүрдүүлэх талаар онол, практикийн мэдлэг, чадварыг эзэмшүүлэхэд ашиглах болно.


URL:

Сэтгэгдэл бичих