Шатахууны үнэ ирэх сараас бууна гэнэ үү

olloo_mn_1519353765_cd5734_250_x974Өнгөрсөн сард Засгийн газар А-80, АИ-92 төрлийн шатахууныг Онцгой албан татвараас чөлөөлсөн. Гэвч сар шинийн өмнөхөн нефть импортлогчид шатахууныхаа үнийг 100-110 төгрөгөөр нэмсэн юм Тодруулбал, “Петровис”, “Эм-Ойл”, “Магнай трейд”, “Тэс петролиум” шатахууныхаа үнийг нэмсэн юм.

Тэд  нэмэгдлийнхээ талаар хилийн үнийн нэмэгдэлтэй холбон тайлбарласан юм. Тэгвэл энэ сард хилийн үнэ  43 ам.долларын нэмэгдэх  юм байна. Харин ирэх гуравдугаар сард 10-15 ам.доллараар цаашлаад  дөрвөн сарын үед зуны шатахуун руу ороод ирэхээр 30-50 ам.доллараар буурна хэмээн салбарын сайд мэдэгджээ.

Мөн ирэх  зургадугаар сард “Роснефть” компанитай гэрээгээ шинэчлэхдээ 20-40 ам.доллараар үнэ буулгах асуудал хөндөгдөнө хэмээн хэвлэлд ярилцлага өгчээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих