Серби, Косовогийн хэлцэлд АНУ оролцвол ОХУ зүгээр харж суухгүй гэжээ
Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров 21-нд Сербид айлчлахдаа, Серби, Косовогийн хэлцэлд АНУ оролцвол Серби урьсан нөхцөлд ОХУ зүгээр харж суухгүй гэжээ.
Лавров мөн өдөр Сербийн ерөнхийлөгч Александр Вучичтай уулзсаны дараа хэвлэлд хандан хэлэхдээ: ОХУ, Сербийн түншийн харилцаанд ямар ч болзол тавихгүй. Сербийн Европын холбоонд элсэн орох үйл явцад ахиц гарахыг ОХУ хүсэж байна. Сербийг дэлхийн ямар ч улс оронтой хэлхээ холбоотой байхад ОХУ саад хийхгүй. Серби цэргийн хувьд төвийг сахих байр суурьтай байгаа нь Балканы бүс нутгийн тогтвортой байдалд чухал нөхцөл болно гэжээ.
Косовогийн асуудлын тухай Лавров хэлэхдээ: Серби, Косовогийн хэлцэлд АНУ оролцвол, Серби урьсан нөхцөлд ОХУ зүгээр харж суухгүй гэжээ. Европын холбоо арга хэмжээ авч Сербийн итгэлийг дахин олж авах хэрэгтэй. Ингэвэл сая Серби, Косовогийн хэлцэлд эвлэрүүлэг хийж чадна гэжээ.
Сербийн ерөнхийлөгч Александр Вучич хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Серби ОХУ-ын дипломат харилцааг 180 жилийн түүх гэрчилнэ. Хоёр орон харилцан нэг нэгнээсээ урваж няцсан удаагүй юм. Серби Европын холбоонд элсэн орохоор хичээж байна. Үүний зэрэгцээ Серби ч ОХУ-тай харилцаагаа байнга хөгжүүлж байна. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрх, тусгаар тогтнолын талаар Сербийг дэмжсээр ирсэн ОХУ-д талархаж байна гэжээ.
URL: