China: Цагаан сарын үеэр 386 сая хүн аялав

27a727f9-f296-4a5b-85e5-779513cd92bc

ХОУР-гийн  мэдээ: 21-ны Хятадын Үндэсний аялал жуулчлалын газрын тоо бүртгэлээс үзвэл, энэ  жилийн цагаан сарын баярын үеэр Хятадад давхацсан тоогоор 386 сая жуулчин хүлээж  авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 12.1 хувиар өсөж, аялал жуулчлалын орлого 475  тэрбум юань хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ.

Цагаан сарын үеэр,  уламжлалт үзэмжит газарт хүн олон байсны зэрэгцээ хөдөө тосгоны жуулчны бааз, худалдааны гудамж,  өвөрмөц онцлогтой хотхон зэрэг шинэ хэлбэрийн жуулчлалын газар хүмүүсийн  анхаарлыг татаж, хувийн машинаар зугаалах, хөдөө тосгоноор аялах, хотоор  зугаалах, цас мөсөн дээр тоглох зэрэг арга хэлбэр хурдтай хөгжиж байна. Жуулчдын  50 хувь нь хувийн машинаар зугаалж, энэ нь Хятадын гэр бүлүүдийн зугаалах гол  арга хэлбэр болжээ.
Цагаан сарын үеэр, Хятадын жуулчид дотоодын 200 гаруй том  хотоос дэлхийн 68 улс, бүс нутагт аялсан юм. Зүүн Өмнөд Азид хамгийн олон хүн  аялж, Аргентин, Мексикт аялах хүн  олширчээ.

Далайнтуяа

ХОУР


URL:

Сэтгэгдэл бичих