МҮОНРТ -ийн “Ээждээ захидал бичээрэй” шилдэг захидал шалгаруулах уралдаан зарлагдлаа

17928

Монголын үндэсний олон нийтийн телевиз 2007 оноос хойш Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Ээждээ захидал бичээрэй” шилдэг захидлын уралдааныг жил бүр зохион байгуулсаар ирсэн уламжлалтай.  Хайртай ээждээ хэлж чадаагүй сэтгэлийн нандин үгсээ илчлэх боломжийг энэхүү нэвтрүүлэг, уралдаан олгодог бөгөөд өнгөрсөн хугацаанд нийтдээ 23,000 орчим оролцогч захидлаа ирүүлсэн билээ.  Жил бүрийн уралдаанд шалгарсан шилдэг 50-100 захидлыг эмхтгэн ном болгон хэвлэж, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр хүмүүс ээждээ бэлэглэх боломжийг бий болгодог юм. Мөн шилдэг захидлыг шалгаруулах хүндэтгэлийн тоглолтыг  зохион байгуулж, шилдэг 10 захидлыг мэргэжлийн жүжигчдээр уншуулж, олны танил хамтлаг дуучдын ээждээ зориулсан уран бүтээлүүдээр чимж үзэгч олонд хүргэдэг юм.

“Ээждээ захидал бичээрэй” уралдааны  танилцуулга

Хүн бүхний хувьд ээж гэдэг хамгийн сайхан хүн бөгөөд дэргэд буй бурхан гэж үздэг билээ. Ижийгээ гомдоож, уурлуулж, баярлуулах мөч олноос олон. Тэр болгонд уучлалт хүсч, гэмшиж, эсвэл талархснаа илэрхийлж, сэтгэлээ уудалж чаддаггүй нь хүмүүн бидний алдаа юм. Мэдээлэл технологи хурдтайгаар хөгжин буй өнөө үед ээжтэйгээ интернетээр, үүрэн холбоогоор өдөр бүр харилцдаг ч энэ нь чин сэтгэлийн нандин үгс агуулсан захидлын хэлбэрийн хаана нь ч хүрэхгүй юм. Тиймээс “Ээждээ захидал бичээрэй” уралдааныг зарлаж, олонд түгээж, бусдын сэтгэлийн үгсийг хамтдаа хуваалцах боломж олгож байгаа юм.

Та ээжээсээ сонссон хамгийн сайхан үгс, амин сургааль мөн ээждээ хэлж амжаагүй, хэлэхийг хүсдэг чин сэтгэлийн үгсээ бичсэн захидлаа бидэнд ирүүлээрэй.

Тавигдах шаардлага

  1. Гараар бичсэн тохиолдолд бичгийн цаасны 3 нүүр, компьютер дээр бичсэн бол А-4 хоёр нүүр
  2. Хаяг, утасны дугаараа зайлшгүй бичсэн байх
  3. Уралдааны хугацаанд захиагаа илгээх
  4. Захидалд зураг хавсаргахгүй байх
  5. Бичсэн захидлыг буцаан явуулахгүй учир 1 хувиа өөртөө авч үлдэх

Захидал хүлээн авах хугацаа: 2018 оны 2 дугаар сар 10-наас 3-р сарын 4-ний өдрийг дуустал МҮОНРТ-ийн төв байранд болон МҮОНТ “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд гэж хаяглан бидэнд ирүүлээрэй.

  • Нэгдүгээр байр-1 сая төгрөг
  • Хоёрдугаар байр-800,000 төгрөг
  • Гуравдугаар байр-500,000 төгрөг
  • Тусгай байр 7 хүнийг 100,000 төгрөгөөр шагнаж урамшуулна.

Уралдааны шилдгийг шалгаруулах хүндэтгэлийн тоглолт 2017 оны 3-р сарын 6 нд Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулна.


URL:

Нэр: RannevMoict Огноо: 21 October 2019

brand is inventors

Нэр: RannevMoict Огноо: 22 October 2019

viagra pris sverige

Нэр: RannevMoict Огноо: 22 October 2019

viagra vendita on lin

Сэтгэгдэл бичих