ХУД-ийн МАН-ын агуу тэнэглэл
Сүүлийн үед ажил хийвэл ам тосдохгүй харин нам дагавал ам тосдог болсон. Гэхдээ дагаж байгаа яваа зарим нэг залуус хэм хэмжээгээ хэтрүүлсэн бололтой. Эсвэл ямар нэг эрх ашиг хөөж байгаа бололтой. Нийслэлд, Монгол улсад, дэлхийд байхгүй шившгийн тогтоол батлаад сууж байх юм.
Нийслэлийн оршин суугч амьдарч байгаа хорооныхоо хуралд суухдаа хэнээс ч зөвшөөрөл авалгүйгээр оролцож, өөрийн үзэл бодлыг хэлэх эрхтэй. Харин энэ эрхийг Хан-Уул дүүргийн МАН бүдүүлгээр зөрчиж байна. Тодруулбал Хан-Уул дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж хорооны иргэдийн хурал зохион байгуулах журам өөрчлөлт оруулсан байна. Ингэснээр та хорооныхоо хуралд оролцохдоо хорооныхоо засаг даргын үзэмжээр оролцох эрхтэй болох юм. Хорооныхоо хуралд оролцохдоо ХУД-ийн иргэн та нэг хувь цээж зураг, өргөдөл бичиж бэлдэх бөгөөд та бүрдүүлсэн ч засаг даргын “хорхойтой шүдэнд” зуугдсан бол хорооныхоо хуралд оролцох боломжгүй гэсэн үг.
Хүн бүр хардах эрхтэй. ХУД-ийн ИТХ-аас гаргасан шийдвэр нь хардлага төрүүлж байна. Тухайлбал хороодын хуралдаанаар хорооны засаг дарга нар өөртөө ашигтай зүйл хийх гэж байна. Нөгөө талаас хийж байгаа ажилдаа хэнээс ч санал шүүмжлэл сонсохгүй дураараа дургих сонирхол байгааг үгүйсгэхгүй юм.
Хүн өөрийнхөө итгэл үнэмшил, үзэл бодлоо илэрхийлэхийн тулд нам дагаж болно. Гэхдээ өөрсдийнхөө ашиг сонирхол, үйл хэргийн төлөө бусдын эрх эрх чөлөөнд бүдүүлгээр халдаад зогсохгүй явдал чирэгдэл учруулж байгаа нь хэр зохистой үйлдэл вэ? гэдгийг ХУД-ийн ИТХ-ын дарга Б.Цэрэн таниас асуумаар байна. Дүүрэг, нийслэл, Монгол улсын түүхэнд байхгүй энэ тэнэглэлээ зогсоохгүй бол түмний шившиг, дэлхийд муухайгаараа дуудуулах болоод байгааг анхаарна биз!!!
Dorgio.mn
URL: