“Сүнс” хамтлаг эргэн ирнэ
1990-ээд оны залуусыг байлдан дагуулж, нэгэн цаг үеийн дуу хоолой болсон “Сүнс” хамтлаг эргэн нэгджээ. Арав гаруй жилийн турш хамтын уран бүтээлээ завсарлаж, мартагдсан аялгуу хэмээн цоллуулах болсон хамтлагийн залуус оноос өмнө тоглолтоо хийхээр бэлтгэлдээ ороод байгаа юм байна.
1991 онд дөрвөн охин, дөрвөн хөвгүүн нэгдэж бүжгийн хамтлаг байгуулсан нь өнөөгийн “Сүнс” хамтлагийн эхлэл байлаа. “Чи хуурамч” дууны алдагдсан бичлэг нийтэд цацагдсанаар анх олны танил болж байсан залуус зөвхөн тоглолтоор зогсохгүй шинэ уран бүтээл хийхээр төлөвлөж буй ажээ. .
“Цаг нь болоогүй хайр” дуугаараа Пентатоник наадмын “Шилдэг дуу” шагналыг хүртэж байсан “Сүнс” хамтлаг нь монголын шинэ хөгжмийн ертөнцөд олон зүйлээр анхдагч байсан юм. Тэдний дэргэд монголын анхны пен клуб байгуулагдаж, анх “Жуулчин” компанитай хамтран аялан тоглолт хийж байжээ. .
URL: