Жиргээ: М.Энхболдын үе дууслаа гэвэл түүн шиг үлгэр байхгүй!!!
Ийм бодолтой яваа улстөрчдийг харахаар инээд хүрээд байх юм. М.Энхболд одоо хэдэн настай билээ. Туулж ирсэн алдаа оноо, эргэн тойрны хүрээлэл, улс төр, бизнесийн орчин дахь нөлөө, хамгийн гол нь хувь улстөрчийнх нь натур… ер нь түүнийг унагана гэдэг амаргүй дээ. Энэ хэрийн улстөрч яг өнөөдөр хэд байгаа юм бол. Юмыг бодитой л харах хэрэгтэй. “33-ын бүлэг”-т гуйвах нь цөөхөн шүү. “32-ын бүлэг”-ийг хэлж мэдэхгүй байна, Т.Аюурсайханаас эхлээд яагаад ч байгаа юм.
М.Энхболдын нэг аймаар чанар бол тэр ямар ч нөхцөлд өрсөлдсөн, сөргөлдсөн бүхэнтэйгээ эргэж харж тэврэлддэг. Түүнийг Ерөнхий сайдаас нь авч хаяад, залгуулаад намын даргынх нь суудлыг булаан авахдаа С.Баяр “За нэг дийлдэхгүй дайсантай боллоо” гэж ярьж байсан гэдэг. Гэтэл тэр бүх тамга тэмдэг, сандал ширээгээ хүлээлгэж өгөөд тэр дороо эргэж харан “За Баяр даргадаа амжилт хүсье” хэмээн мөрөөр нь тэвэрч “Хамтарч ажиллахад бэлэн шүү” хэмээн инээсэн гэдэг юм. Монголын улс төрд долоо буудуулсан чоно С.Баяр түүний инээмсэглэл хуурамч биш гэдгийг гадарласан байдаг. Маргааш нь Шадар сайдаараа тавьж байсныг өнөөдөр зарим хүн мартсан байж магадгүй.
Цаг нь ирж нөхцөл нь бүрдвэл М.Энхболд хүнийг бас л нураадаг. 2005 онд тэрбээр Ц.Элбэгдоржийг хэрхэн Ерөнхий сайдаас нь буулгалаа. Насан туршдаа мартахгүй байх гэтэл нь. Өнөөдөр хар. Ийм л зөөлөн хүч. Тодорхой цаг хугацааны дараа харахад М.Энхболд заавал давж нүүсэн байдаг, заавал хожсон байдаг. С.Баярт ямар ч сэнтийгүй болтлоо хусуулж байсан М.Энхболд тодорхой хугацааны дараа аядуу зөөлнөөр намын даргаа авсан. УИХ-ын дарга болж, улмаар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, бүгдийг эргүүлэн хурааж эмхлүүлсэн.
Ийм улстөрчийн карьер өнөөдөр дуусах шат руугаа орж байна гэвэл түүн шиг үлгэр байхгүй. Яахав, сая Ерөнхийлөгчийн сонгуулиар уналаа. Хажууд нь гайгүй хүмүүс байна, гайгүй сонгуульдчих байх гэж жилийн өмнө харж байлаа. Гэвч байдаг л нэг хэмнэлээр сонгуульдаа орсон нь үнэхээр харамсалтай. Наад зах нь сонгуулийн стратегиа М.Энхболдыг сурталчлахад биш, харин түүний тухай худал бараан мэдээлэл нийгмийн сэтгэл зүйд очихоос сэргийлэхэд чиглүүлсэн бол гэж бодогддог. Энэ талаар эхнээс нь ойр тойрны ганц нэг хүнд нь хэлэхэд урдаас “Сурталчилгааны сэтгүүлийг нь л сайн хийх тухай” ярьж байлаа. Үр дүн гарахгүй юм байна гэж бодож байснаар маань болсон доо. Түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч болох нөхцөл бүрдсэн байсан юм. Гэхдээ түүний хувьд энэ нь нэг удаагийн л уналт. Түүнд бүх зүйл байгаа. Бяр нь хэвээрээ байгаа. Сая Засгийн газар огцруулах процессыг харж байхад мань эр зүгээр л тест хийсэн. Нийслэл дээр ч тэр тест хийж байна. Улс төрийн тест бөглөх гэж ямар айхавтар юм байдгийг гадарлах хүмүүс байгаа байх. Борис Ельцинээс гарвалтай гэдэг юм. Б.Ельцин ОХУ-ын Ерөнхийлөгч байх хугацаандаа Ерөнхий сайдаа бараг долоо хоног тутам огцруулж байлаа. Ингэснээрээ энэ улс орон сөнөчихөөгүй. Сөнөхгүй, харин улам нягтарч, усаа шахаж байгааг Ельцин, түүний багийнхан нь л мэдэж байсан гэдэг. Учир нь түүний тэр их халаа сэлгээ, халалт огцруулалт дунд Оросын улс төр, бизнесийн орчинд хэн нь хэн бэ, хэн нь надад үнэнч үлдэхнэв, миний байр суурь энэ улс оронд хэр удаан оршин тогтнох нөөцтэй байна, эцэст нь хэн миний бат найдвартай залгамжлагч болох вэ гэдгийг л тогтоосон, улс төрчийн тест байлаа. Үр дүн нь өнөөдрийн В.Путин.
УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд уналаа, сая Засгийн газар огцрох үед хэн нь хэн бэ гэдгийг жинхэнэ утгаар нь тестэлж авлаа. Нийслэл дээр тест бөглүүлсээр байна. Энэ бүхэн дууссаны дараа тэрбээр шинэ стратеги гаргана. Тэр үед МАН дотор юу болохыг мэдэхгүй юм. Тэр одоо дөнгөж 53 настай шүү дээ. Дахиад нэг мэргэжил эзэмшиж, дахиад хоёр эхнэр авах нас байна. Мэдэж байна уу, нөхөд минь.
П.Хашчулуун
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1932923677022301&id=100009140624966
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
thank you17
ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/
thank you10
ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/
thank you4
ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/