“ОЛИМПИЗМ БА БИЕ БЯЛДРЫН ХҮМҮҮЖИЛ” БОЛЗОЛТ УРАЛДААН – ТОЙМ МЭДЭЭ
“Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаан өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн Монгол улсын нийт Ерөнхий боловсролын сургуулиудын дунд өрнөж байгаа билээ. Уг болзолт уралдаан нь Ерөнхий боловсролын сургуулиудад үйл ажиллагаа явуулж буй нийт 700 гаруй Олимпийн танхимуудын үйл ажиллагааг идэвхжүүлж олон нийтэд Олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилготой.
“Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдаан нь аймаг, дүүргүүдийн салбар зохион байгуулах хороод болон Ерөнхий боловсролын сургууль тус бүр тусгай төлөвлөгөө боловсруулан зохион байгуулж байна.
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ
02 дугаар сарын 06-ны өдөр Монголын үндэсний олимпийн хорооноос Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагууд болон биеийн тамирын багш нарт зориулж туршлага судлах уулзалт, сургалтыг зохион байгуулав.
Сургалтаар “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” Болзолт уралдааны явцын тайланг сургууль тус бүр танилцуулсан бөгөөд цаашдын ажлын төлөвлөгөөг хэлэлцэн санал бодлоо солилцов.
БАГАНУУР ДҮҮРЭГТ
Багануур дүүргийн “Чөлөөт бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн” 02 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” Болзолт уралдааны хүрээнд зохион байгуулагдаж өндөрлөлөө.
“Скво Велли” Олимпийн зөвлөлийн нэрэмжит тус тэмцээнд Багануур дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургууль, Боловсрол цогцолбор сургууль болон 125-р сургуулийн өсвөрийн тамирчид хамрагдсан бөгөөд мөн Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Төв аймгийн Мөнгөнморьт, Баяндэлгэр сумдын өсвөрийн тамирчид хүрэлцэн ирж оролцсон нь онцлогтой байв. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд зохион байгуулагдаж, нийт 150 гаруй өсвөрийн тамирчид оролцов.
ТӨВ АЙМАГТ
“Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдааны хүрээнд Төв аймгийн өсвөр, залуучуудын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн 02 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулагдав. Уг тэмцээнд 21 багийн 290 гаруй залуучууд, өсвөрийн тамирчид оролцож хурд хүчээ сорив.
ОРХОН АЙМАГТ
Болзолт уралдааны хүрээнд өсвөр үеийнхэнд олимпизмийн үзэл санааг сурталчлан дэлгэрүүлэх зорилгоор Орхон аймгийн нийт Ерөнхий боловсролын сургуулиудын X – XII ангийн сурагчдын дунд эсээ бичлэгийн уралдаан зохион байгуулав. “Спорт, Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэв дор явагдсан тус тэмцээнд сурагчдын 25 бүтээл шалгарсан байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
thank you12
ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/