Д.СУГАР: “ЭРДЭНЭТ”-ИЙН АСУУДАЛД БИ ХОЛБООТОЙ БОЛ 461-Р АНГИД ӨӨРӨӨ ОЧЪЁ

17899

“Эрдэнэт” үйлдвэрийг “Стандарт” банкинд барьцаалан зээл авсан асуудал олон улсын Арбитрын гурван шатны шүүхээр хянагдаж, манай улсын тал ялагдал хүлээгээд буй. Улмаар олон улсын Арбитрт давж заалдахын тулд 51 сая ам.долларын дэнчин байршуулах шаардлага тавигдаад байгааг холбогдох албаныхан тодотгосон билээ.

Тухайн үед “Жаст”-ын Ш.Батхүүд уг үйлдвэрийг барьцаалан зээл олгохыг зөвшөөрч “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар нарын хүмүүс гарын үсэг зурсан байдаг. Тэдний зүгээс гарын үсгийг хуурамчаар зурсан гэх тайлбар өгдөг ч Арбитрын шүүх дээр жинхэнэ гарын үсэг болох нь нотлогдсон асуудал өнөөг хүртэл анхаарал татсаар байна.

Энэ талаар тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар “Өдрийн сонинд ярилцлага өгөхдөө, “Ийм байдалд хүргэхэд миний оролцоо, буруутай үйлдэл байхгүй. Лондонгийн олон улсын Арбитрын шүүхийн шийдвэр 357 хуудас материал байгаа. Тэнд миний нэр ус байгааг та нар олвол бид хоёр цагийн дараа бүрэн эрхээсээ татгалзаад, 461 дүгээр хорих ангийн үүдэнд очно” гэж ярьжээ.

Мөн тэрээр Ш.Батхүүгийн талаар “Тэр хүнийг таних, танихгүйн асуудал тийм чухал юм уу. Нүгэл буяны талаар жаахан ч гэсэн юм ойлгодог бол хичнээн хүн чирэгдүүлж байгаагаа, улс орноо яаж хохироож байгаагаа тэр хүн бодмоор юм. Уул нь өөрөө анхнаасаа л хуурамчаар үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн юм. Өөрийнх нь гарын үсэгтэй тодорхойлолт ч бий. Ямар ч байсан би өөрийгөө холбоогүйг баттай мэдэж байна. Улс орноо ийм байдалд хүргэсэн хүн нь илүү дэлгэрэнгүй ярих байлгүй” гэсэн байна.


URL:

Нэр: ЗОЧИН Огноо: 23 February 2018

Ямбын эдэлсэн бол ялын ч үүр гэдэг байхаа Төрийн өмчийн дарга хийж цалин мөнгийг нь гудар ч түгээр барахгүй гадаадад байр орон сууцтай болтлоо л чамгүй баяжаа биз дээ бодвол ариун цагаан хөдөлмөрөөрөө баяжсан гэх байх тэгвэл төрийн өмчийг хариуцаж чадахгүй хувь хүнд барьцаалуулж алдаж байсныхаа хариуцлагыг Монголын ард түмний өмнө та хүлээх ёстой шүү би хариуцахгүй гээд зөөлөн суудалд Цэцээр хамгаалуулаад суугаад байхгүй шүү. Албан тушаалынхаа хариуцлагыг хүлээ та.

Сэтгэгдэл бичих