Архи яагаад оюун ухааныг муутгадаг вэ

Архи согтууруулах ундааны тархины үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө нь дараахи шинжээс харагдана. Тухайлбал явж чадахгүй болох, юм бүдэг харагдах, яриа дультраатах, цаг хугацааг анзаарахгүй байх, ой тогтоолт муудах. Эдгээр нь бүгд тархинд архи нөлөөлж байгааг тодоос тод харуулж буй илрэл юм.

17897

Эдгээр шинжүүдийн зарим нь зөвхөн 1-2 хоёр хундага архи уухад илрэх бөгөөд архи уухаа зогсоомогц энэ нь хурдан  засрах жишээтэй. Гэхдээ удаан хугацаанд их хэмжээгээр архи ууж байсан хүний хувьд, хэдий эрүүлжсэн ч тархины энэхүү дутагдал шинж нь арилдаггүй байна.

Тэгвэл архийг их хэмжээгээр уух нь тархинд нэлээд хэмжээний өөрчлөлт буюунаад зах нь ой тогтоолт буурахаас эхлээд түр саатуулах байранд насан туршид нь байлгаж асрах хүртэл эрүүл мэндийн доройтолд хүргэдэг байна. Дунд зэргийн хэмжээнд уух нь хүртэл богино хугацааны хортой үр дагаварт хүргэхүйц нөлөөлдөгийг согтуугаар жолоо барьснаас үүдэн гарсан ноцтой хэргүүд гэрчилнэ.

Архийг хэрхэн, ямар хэмжээгээр хэрэглэснээс хамааран тархинд үйлчлэх нөлөө нь гардаг байна. Тухайлбал, архийг ямар хэмжээ, хэдэн удаагийн давтамжтайгаар уудаг болох. Анх хэрэглэж эхэлсэн нас, хэр удаан хугацаанд ууж байгаа эсэх. Тухайн хүний нас, боловсролын түвшин, хүйс, ген удамшлын хүчин зүйлс, архитай холбоотой гэр бүлийн түүх. Эхийн хэвлийд байхдаа архины нөлөөнд байсан эсэх. Эрүүл мэндийн байдлын түвшин гэх мэт.

Бага хэмжээгээр архи уусны дараа ч оюун ухааны хомсдолд амархан ажиглагдахуйц нөлөөлдөг бөгөөд энэ нь уух архины хэмжээ нэмэгдэх тусам улам хүчтэй нөлөөлж ирдэг. Ходоод хоосон үед их хэмжээний архийг нэг дор уух үед “тасрах” буюу тухайн үеийн процесс мөчийг ер санахгүй байдаг. “Тасрах”тохиолдол нийгэмд түгээмэл буюу тухайн хүн хамт олонтойгоо ууж буй тохиолдолд нэн элбэг бөгөөд наснаас үл хамаарах, мөн тухайн хүн архины хамааралтай эсэх зэргээс үл харгалзан огцом хордлогод орсноос ийм байдалд хүрдэг байна.

Их, дээд сургууль, коллежийн 772 оюутан залуучуудын дунд хийгдсэн судалгаагаар тэдний 51 хувь нь амьдралынхаа туршид архи ууж,“тасарч”байсан гэж хариулсан байна. Тэдний дийлэнх нь “тасарсан” үедээ дараахи аймшигт эрсдэлд орж байсан гэжээ. Үүндзэрлэг авир гаргах, хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэх мэт.

/Их хэмжээгээр уух буюу“тасрах”.“Тасарч” унаж байсан гэх хүмүүсийн дийлэнх хувь нь архийг их хэмжээгээр, нэг дор буюу богино хугацаанд ууж, цусанд архины хэмжээ огцом нэмэгдсэнээс тархинд үзүүлэх үйлчлэл хурдан гарсантай холбоотой. Их, дээд сургууль, коллежийн оюутнууд архийг их хэмжээгээр уудаг, “тасарсан” тохиолдол өндөр байгаа учраас эрсдэл ихтэй байдаг байна. Их хэмжээгээр уух гэдэг нь насанд хүрсэн эрэгтэй хүн 2 цагийн дотор 5 болон түүнээс илүү хундага, эмэгтэй хүн 4 болон түүнээс илүү хундага архи уухыг хэлдэг байна.

Судалгаанаас үзэхэд, эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүүтэйгээр “тасарсан” тохиолдол өндөр байдаг ажээ. Учир нь,архийг хоргүйжүүлэх бодисын солилцоо нь эрэгтэй хүнээс ялгаатай байдгаараа холбоотой. Тиймдээ ч эмэгтэй хүн эрэгтэй хүнээс хурдан согтдог байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих