Авлигын улмаас Москва хотод 5 тэрбум рублийн хохирол учирчээ
Өнгөрсөн онд авлигын улмаас Москва хотод 5 тэрбум рублийн хохирол учирсан боловч тэр дүнгээс зөвхөн 1 тэрбумыг нь л нөхөн авч чадсан гэж Москва хотын прокурор хэлсэн байна. Тэрээр авлигын гэмт хэрэг 19 хувиар өссөн болохыг дурдаад энэ нь хууль сахиулах байгууллага идэвхтэй ажиллаж байгааг харуулж байна гэж онцолжээ.
Өнгөрсөн онд Прокурорын байгууллага 3000 гаруй авлигын шинжтэй зөрчил илрүүлсэн бөгөөд тэдгээрийн дийлэнх нь авлигын эсрэг хэм хэмжээг төрийн албан хаагчид зөрчсөнтэй холбоотой хэрэг байсан байна. Мөн прокурорын байгууллага авлигын гэмт хэргээр эрүүгийн 58 хэрэг нээж, итгэл алдуулсан гэх үндэслэлээр 22 төрийн албан хаагчийг ажлаас нь халжээ.
Москвад одоогоор хууль ёсны болох нь батлагдаагүй гэх үндэслэлээр төрийн албан хаагчдын хөрөнгийн мэдүүлэгт шалгалт хийсэн тохиолдол гараагүй байна.
URL: