Прокурорын орлогч Г.Эрдэнэбат С.Зориг агсны хэрэгтэй холбоотой ноцтой зүйл ярилаа
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нэлээн ноцтой ярилцлага “Өдрийн сонин”-д өгчээ.
Тэрбээр уг хэргийг анх шалгаж эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэлх өрнөсөн процесс болон хэрхэн илрүүлсэн, ямар саад бэрхшээл байсан талаар ний нуугүй ярьжээ.
Ингэхдээ Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “Энэ хэргийг цааш нь явуулмааргүй, үргэлжлүүлэн шалгуулмааргүй байгаа өндөр зохион байгуулалттай маш холоос захиалгатай, их хүчтэй сонирхлын бүлэглэл байгаа нь мэдрэгдэж байна” гэдгээ илэрхийлэв.
Тэрбээр “Сүүлийн үед энэ хэрэгтэй холбоотойгоор өрнөж байгаа үйл явдлууд, улс төрийн бүлэглэлүүд маш идэвхитэй реакц, хариу үйлдэл үзүүлж байгаа нь хэргийг шалгаж дуусах үр дүн рүү дөхүүлж байж магадгүй.
Энэ хэргийг хууль хяналтынхан илрүүлээд шийдвэрлэж байгаа нь зарим хүнд тааламжгүй байх шиг байна” гэсэн юм. Мөн Г.Эрдэнэбат нэгэн шинэ мэдээлэл өгсөн нь С.Зориг агсны хэргийг илрүүллээ хэмээн мэдээлдэг ч төрийн нууцтай холбоотой асуудал нууц хэвээрээ л байгаа гэдгийг онцоллоо.
Тэрбээр “Өнөөдөр энэ хэрэг их төвөгтэй нөхцөл байдалд байна. Хүмүүс С.Зоригийн хэргийг ил болголоо гэж ярьж байна. Гэвч зарим хэсгийг нь л ил болгоод байгаа шүү дээ. Хэрэгт холбоотой зарим хэсгийг хэн ч ярих боломжгүй болгоод нууцын зэрэглэлд үлдээсэн. Нуухаас өөр арга байхгүй. Заавал нуудаг.
Төрийн нууцтай холбоотой асуудлыг ил гаргаж ярьж болдоггүй. Үүнээс болоод мөрдөн байцаах газар, прокурор, шүүхийг хүн хэлмэгдүүлээд хуйвалдаж байгаа юм шигээр зарим хүн олон нийтэд харагдуулаад байна” гэлээ.
Эх сурвалж: Uls.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Яг л хужаагийн шээс, хужаагаа хамгаалж байгаа царайг нь