Жиргээ: Группын эзэн байна гэдэг бараг л гүнж, хаан юм биш үү?
Зүрхэнд багтахгүй байна
Би юм болгонд өрвөлзөөд байдаг хүн биш. Олон нийтийн сүлжээгээр хэрүүл хийгээд явдаг ч хүн биш. Гэхдээ зарим үед дуугай суугаад байж болохгүй юм.
Хэдэн сарын өмнө Халиунаа гэх охин чаатаар орж, би “Зүрхэнд хүрсэн өгүүллэг” группын админ байна. Таныг өгүүллэгүүдээс групп рүүгээ оруулж байгаа. Та орж хараарай гэсэн. Нэр устай нь оруулж байгаа нь яамай даа. Оруулсныхаа дараа ч гэсэн оруулсан шүү гээд хэлчихэж байгаа нь яамай даа гэж бодоод л өнгөрсөн.
Удалгүй өнөөх үл таних охин утсаар залгаад “Зүрхэнд хүрсэн өгүүллэгүүд” группын өгүүллэгүүдийг сонсдог ном болгох санаа байна. Та бол зөвшөөрөх үү” гэж ярьдаг юм байна. Би наадах чинь нухацтай ярьж шийдэх, зохиолч нартай нь гэрээ хэлцэл хийх ёстой асуудал шүү. Би бол өгүүллэгүүд оруулахад чинь юм яриагүй. Харин сонсдог ном байдлаар өгүүллэг ашиглана гэвэл зөвшөөрөхгүй гэж хэлсэн. Удалгүй энэ групп дээр өгүүллэг нь тавигдсан хэд хэдэн зохиолч дүү чаатаар болон утсаар холбогдож
-“Зүрхэнд хүрсэн өгүүллэг” нэртэй номыг группээс гаргах гэж байгаа. Та мэдсэн үү? Өгүүллэгүүдээ өг гэсэн. Номонд нь оруулах уу, яах уу гэж асууж эхэлсэн. Хэдэн ном өгөх бол, бидэнд борлуултаас мөнгө өгөх ёстой гэх мэт толгой эргүүлсэн асуултнаас залхаад
-Тэр чиний л мэдэх асуудал гээд өнгөрсөн.
“Зүрхэнд хүрсэн өгүүллэг” группын админ гэх охин пэйж дээр лайк дарахгүй бол гоё өгүүллэг оруулахгүй шүү. Лайк 500 хүрэхээс нааш өгүүллэг хийхгүй гэж бичихийг хараад гайхаад л үлдсэн.. Гэтэл сүүлдээ тоглоом шоглоомын дундуур “Намайг мэнд мэдэхэд хариу өгсөнгүй, лайк дарсангүй. Гоё өгүүллэгүүдийг албаар тал оруулна шүү” гэж бичээд сууж байх юм. Уншигчийг хүндлэх ёстой гэдэг үүднээс би дургүйцлээ илэрхийлсэн. Группын эзэн байна гэдэг бараг л гүнж, хаан юм биш үү?
Өнөөх Халиунаа гэх охин учиргүй уурлаж, бүх өгүүллэгийг чинь устгалаа гэж дарамтлах юм. Устга л гэж хэллээ.
Үүнийхээ шанд тоглоом ойлгодоггүй тэнэг авгай
Гайгүй зохиолч гэж бодсон худлаа гар байна…. юу юу ч гэнэ үү баахан хараал зүхэл сонслоо.
Группээ вэб сайт болгох, дээр нь байгаа бусдын бүтээлийг ашиглах гэж янз бүрээр улаарч, сүүлдээ хэдэн уншигчаа дарамтлах янзтай постууд байн байн оруулж байгааг нь хараад тэсэлгүй пост оруулсан юм. Амьхандаа уншигчдаа л өмөөрсөн ухаантай. Бусдын бүтээлийг ашиг гэж харж, энд байгаа уншигчдаа мал гэж бодож байгааг чинь харахаар зүрхэнд нэг л багтаж өгөхгүй байна даа.
Tsoojchuluuntsetseg Bayanmunkh
https://www.facebook.com/groups/269449033524384/
URL: