Европын холбоо болон Турк харилцаагаа сайжруулахыг уриалав

8002679f-8417-49db-9855-95a78312c22e

19-нд Болгарын ерөнхий сайд Боико Бориссов тус улсад айлчилж буй Унгарын  ерөнхий сайд Виктор Орбантай уулзахдаа: Европын холбоо болон Турк харилцаагаа  сайжруулж, Европын холбооны хилийн аюулгүй байдлыг баталгаажуулахыг уриаллаа.

Орбан мөн өдөр Боико  Бориссовтой хэлэлцээ хийснийхээ дараа хийлгэсэн хамтарсан хэвлэлийн бага хуралд  хэлэхдээ: Хоёр тал Европын холбооны ирээдүй, хилийн аюулгүй байдал, цагаачдын  асуудлыг авч хэлэлцлээ. Үүнд хилийн аюулгүй байдал, цагаачдын асуудлыг  зохицуулахад Европын холбоо болон Турк харилцаагаа сайжруулах шаардлагатай байна  гэжээ.

Орбан: Европын хилийн  аюулгүй байдлын асуудалд Болгар улс чухал үүрэг гүйцэтгэж байгааг нотлох ёстой.  Болгар цагаачдын асуудлаар Турктэй хамтран ажиллахыг Унгар дэмжинэ гэжээ.

Бориссов: Европын холбоо  болон Туркийн тохиролцсон холбогдох хэлэлцээрийг заавал хэрэгжүүлэх хэрэгтэй.  Энэ нь зөвхөн Болгар улсад төдийгүй Европын бүх улс оронд ашигтай юм. Европын  холбоо Турктэй харилцахдаа алсыг харах хэрэгтэй гэдгийг түүх гэрчилж байна  гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих